Нигерийн ерөнхийлөгч баярын захидал илгээв
2017-10-16 14:17:23
ХОУР-гийн мэдээ: 10-р сарын 14-нд Нигерийн ерөнхийлөгч Мухаммаду Бухари хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон түүний хэвлэлийн тусгай зөвлөх Феми Адесинагийн сошиал медиагаар дамжуулан ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга Ши Жиньпинд баярын захидал илгээж, удалгүй болох гэж буй ХКН-ын 19-р их хурал амжилттай болохыг хүсэн ерөөжээ.
Тэрээр: ХКН-ын 19-р их хурал бол Хятадын түүхэн дэх шинэ гараа бөгөөд “Танай нам, улс оронд шинэ агуу их эрин үеийг нээж өгнө” гэдэгт итгэлтэй байна гэжээ.