ХКН-ын XIX их хуралд оролцох 38 төлөөлөгчид бүгд хүрэлцэн ирлээ

2017-10-17 09:37:21
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat



ХКН-ын XIX их хуралд  оролцох төлөөлөгчид эх орныхоо өнцөг булаг бүрээс Бээжин хотод хуран цугларлаа.  16-ны орой гэхэд 31 муж, өөртөө засах орон, шууд харьяа хот, төвийн шууд харьяа  байгууллага, төвийн төрийн албан байгууллага, төвийн аж ахуйн нэгж, төвийн банк  санхүүгийн систем, ардын чөлөөлөх арми, зэвсэгт цагдаагийн төлөөлөгчид болон  Тайвань мужийн намын гишүүн зэрэг 38 төлөөлөгчид бүгд хүрэлцэн ирлээ.  

Чинээлэг нийгмийг бүх  талаар бүтээн байгуулах шийдвэрлэх шатанд, Хятадын онцлогтой социализмын  хөгжлийн зангилаа үед хуралдаж буй намын XIX их хурал бэлэг тэмдгийн чанартай  хурал болно гэж төлөөлөгчид үзэж байна. /Баатар  орчуулав/

Их уншсан

холбоотой мэдээ