ХКН-ын XVIII дахь удаагийн Төв хорооны VII бүгд хурлын үзэл санаанаас суралцана

2017-10-17 10:21:14
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

ХКН-ын XVIII дахь удаагийн Төв хорооны VII бүгд хурлын үзэл санаанаас суралцана

Синьхуа агентлагийн мэдээ: 10-р сарын 16-нд, ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайд, намын хорооны нарийн бичгийн дарга Ли Кэчян Төрийн зөвлөлийн намын хорооны хурлыг даргалан хуралдуулж, ХКН-ын XVIII дахь удаагийн   Төв хорооны VII бүгд хурлын үзэл санаанаас нухацтай суралцан, засгийн газрын төрөл бүрийн ажлыг улам сайн зохицуулж, намын XIX их хурлыг амжилттай зохион явуулах байршуулалт хийлээ.

Бүгд хуралд Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин чухал илтгэл тавьсан юм. Төрийн зөвлөлийн олон салбар, байгууллагууд, бүгд хурлын үзэл санаа, ерөнхий нарийн бичгийн даргын илтгэлээс нухацтай суралцаж, үзэл санаагаа нэгтгэн, улс төрийн зорилтоо дээшлүүлж, Ши Жиньпин даргаар төв болгосон ХКН-ын Төв хорооны зөв удирдлагын хүрээнд ХКН-ын XVIII дахь удаагийн Төв хорооны VI бүгд хурлаас хойш төрөл бүрийн ажилдаа тодорхой амжилт гаргасныг бүрэн ойлгож, ялангуяа өнгөрсөн 5 жилд өөрчлөлт шинэчлэлт хийж, нээлттэй байлган, социализмын орчин үеийн бүтээн байгуулалтдаа түүхийн асар их амжилт гаргаж, нам төрийн ажил үйлст түүхийн шинжтэй өөрчлөлт шинэчлэлт гарсныг гүнзгий ойлгох хэрэгтэй. Улс орон хөгжлийн шинэ гараандаа ирсэн нь улс орны цаашдын хөгжилд асар их нөлөөтэйг гүйцэд ойлгох хэрэгтэй. Мөн түүхийн чухал үүрэг хариуцлагыг үүрч яваагаа гүйцэд ухаарах хэрэгтэй. Улс төрийн үзэл ухамсар, гол талыг чухалчлах, гол төвийг баримтлах, бусадтай санаагаа нэгтгэх үзэл ойлголтоо бататган, намын төв хорооны нэр хүндийг тууштай хамгаалан, намын хорооны нэгдмэл удирдлагыг тууштай дагаж, улс төрийн үзэл баримтлалаа бататган, сахилга батыг чанга мөрдөж, ёс зүйтэй, авлагатай тулах хүч чадалтай байх хэрэгтэй хэмээн заажээ.



Их уншсан

холбоотой мэдээ