ХКН-ын XVIII сонгуулийн Төв хорооны VII бүгд хурлын үзэл санаанаас суралцав

2017-10-17 10:28:20
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat


ХКН-ын   УТЗЗ-ийн Бүх Хятадын хорооны Намын удирдах дугуйлан XVIII удаагаа сонгогдсон Төв   хорооны VII бүгд хурлын үзэл санаанаас суралцав. ХКН-ын Төв хорооны Улс төрийн   товчооны Байнгын хорооны гишүүн, УТЗЗ-ийн бүх Хятадын хорооны дарга, намын   дугуйлангийн нарийн бичгийн дарга Юй Жэншэн цохон тэмдэглэхдээ: Намын   дугуйлангийн гишүүд суралцаж, гүнзгий ойлгож, үзэл санаа, үйл ажиллагаагаа бүгд   хурлын албан мэдээтэй нэгтгэж, сайн сайхан дүр төрх, ажлын шилдэг амжилтаар   намын XIX их хурлыг угтах хэрэгтэй гэжээ.

УТЗЗ-ийн намын дугуйлан, Төв хорооны   VII бүгд хурал бол XIX их хурал нээгдэхээс өмнөх чухал хурал юм. Тус хурал XVIII   удаагаа сонгонгдсон Төв хорооны VI бүгд хурлаас хойших Төв хорооны Улс төрийн   товчооны ажлыг бүх талаар нэгтгэн дүгнэж, намын XVIII их хурлаас хойших 5 жилийн   ажлыг гүнзгий дүгнэн, өнөөгийн байдал, үүргийг шинжлэх ухаанчаар задлан шинжилж,   намын XIX их хуралд гүйцэд бэлтгэл хийсэн гэж санал нэгтэй үзлээ.

Ардын   улс төрөөр зөвлөлдөх зөвлөл улс төрийн байгууллагын хувьд намын төв хорооны нэр   хүнд, төвлөрсөн удирдлагыг гүнзгий ойлгож, улс төрийн сахилга бат, ёс зүйг   чангатган, улс төрийн сайн сайхан уур амьсгал бий болгохын чухлыг гүнзгий   ойлгож, хамгаалах хэрэгтэй. Намын төв хорооны нэр хүндийг хамгаалж, түүний   төвлөрсөн, нэгдмэл удирдлагыг дагаж, үзэл санаа, улс төрийн талаар Ши Жиньпин   төвтэй намын төв хороотой дээд хэмжээгээр нэгдмэл байх хэрэгтэй. Намын   удирдлагыг баримталж, ардчилсан төвлөх дүрмийг баримталж, олон төрлийн ажлын   удирдах механизмыг баримталж, ХКН бүх ажлыг удирдахыг баталгаажуулж, ХКН бүх   талыг удирдах, олон талыг зохицуулахыг баталгаажуулах хэрэгтэй гэж хурал   оролцогсод санал нэгтэй илэрхийллээ. /Баатар орчуулав/

Их уншсан

холбоотой мэдээ