ХКН-ын 19-р их хурал 7 хоног үргэлжилнэ
ХКН-ын БХТ-ийн XIX их хурал 18-ны 9 цагт Бээжинд нээлтээ хийж, 10-р сарын 24 хүртэл нийт 7 хоног үргэлжилнэ. Тус хурал ХКН-ын намын дүрмийг өөрчлөх зэрэг таван гол хөтөлбөртэй юм. XIX их хурал 17-ны үдээс хойш Ардын их хурлын ордонд анхны хэвлэлийн бага хурал хийж, их хурлын хэвлэлийн төлөөлөгч Түө Жэнь гадаад дотоодын сэтгүүлчдэд энэхүү мэдээллийг өглөө.
Мөн өдрийн үдээс хойш XIX их хурал Ардын их хурлын ордонд бэлтгэл хурал хийж, Ши Жиньпин хурлыг даргалан, их хурлын хөтөлбөрийг баталжээ.
Их хурлын гол хөтөлбөрт: 18 дахь сонгуулийн Төв хорооны тайланг сонсож, хэлэлцүүлэх, ХКН-ын дүрэмд өөрлчлөлт оруулах төслийг хэлэлцүүлэн батлах зэргийг хамарч байгаа тухай Түө Жэнь танилцуулжээ.
Намын дүрэмд өөрчлөлт хийх нь XIX их хурлын чухал үүрэг мөн. Намын дүрэмд зохих өөрчлөлт оруулах нь ХКН-ын туршлага юм гэж Түө Жэнь хэлэв.
Тэрээр: XIX их хурлын төлөөлөгчдийн мандатыг шалгах зөвлөлийн шалгасны дүнд 2280 төлөөлөгчийн мандат хүчинтэй бөгөөд 4.5 сая үндсэн шатны намын байгууллага, 89 сая намын гишүүдийг төлөөлж, XIX их хуралд оролцоно гэжээ. Сарантуяа