ХКН-ын гол зорилго, үүрэг бол Хятадын ард түмний аз жаргал, Хятадын үндэстнүүдийн сэргэн мандалт юм

2017-10-18 10:34:25
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Ши Жиньпин ХКН-ын XIX их хурал дээр тавьсан илтгэлдээ, ХКН-ын гол зорилго бол ард түмэнд аз жаргал эдлүүлэх, Хятадын үндэстнүүдийн сэргэн мандалтыг биелүүлэх явдал юм гэжээ.

Ши Жиньпин хэлэхдээ: ХКН-ын XIX их хурал бол чинээлэг нийгмийг бүх талаар бүтээн байгуулах шийдвэрт үе, Хятадын онцлогтой социализмын шинэ шатанд гарах зангилаа үед болж байгаа маш чухал хурал юм гэжээ.

Их хурал нь анхны зорилгоо марталгүй, үүрэг хариуцлагаа ухамсарлан, Хятадын онцлогтой социализмын далбааг өндөрт мандуулж, чинээлэг нийгмийг бүх талаар байгуулж, шинэ эрин үед Хятадын онцлогтой социализмын агуу их ялалт байгуулж, Хятадын үндэстнүүдийн агуу их сэргэн мандалтыг биелүүлэх Хятадын мөрөөдлийг биелүүлэхийн төлөө цуцалтгүй тэмцэх уриан доор болж байна.

Ши Жиньпин цохон тэмдэглэхдээ: ХКН-ын анхны зорилго, үүрэг хариуцлага бол ард түмэнд аз жаргал эдлүүлэх, Хятадын үндэстнүүдийн сэргэн мандалтыг биелүүлэх явдал юм гэжээ. Энэ зорилго, үүрэг хариуцлага бол ХКН-чуудын тасралтгүй урагшлах үндсэн хөдөлгөх хүч юм. Нийт намаараа ард түмэнтэйгээ сэтгэл нэгтэй байж, хувь заяагаа нэгтгэн, сэтгэл зүрхээ холбож, ард түмний сайн сайхан аз жаргалтай амьдралыг тэмцлийнхээ зорилт болгож, үргэлж цуцалтгүй зүтгэх үзэл санаа, эрэлхэгээр тэмцэх зориг санаагаар, Хятадын үндэстнүүдийн аугаа их сэргэн мандалтыг биелүүлэхийн төлөө үргэлжлэн тэмцэх хэрэгтэй гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ