Жан Дэжян XIX их хурлын ӨМ-ын төлөөлөгчдийн хэлэлцэх хуралд оролцжээ​

2017-10-19 09:30:05
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Жан Дэжян XIX их хурлын ӨМ-ын төлөөлөгчдийн хэлэлцэх  хуралд оролцжээ

Синьхуа агентлагийн мэдээ:  18-нд Жан Дэжян ХКН-ын XIX их хурлын ӨМ-ын төлөөлөгчидтэй хамт ХКН-ын XIX их  хурлын тайланг авч хэлэлцсэн байна. Жан Дэжян: Нөхөр Ши Жиньпин ХКН-ын XVIII  сонгуулийн төв хорооны өмнөөс их хуралд тавьсан тайланг бүрэн сайшааж байна  гэжээ.

Жан Дэжян: Нөхөр Ши Жиньпиний  XIX их хуралд тавьсан тайлангийн сэдэв тодорхой, агуулга баялаг болжээ. Тайлан  нь нөхөр Ши Жиньпинээр гол болгосон ХКН-ын Төв хороо шинэ цаг үед Хятадын  онцлогтой социализмыг удирдан дагуулж буй онол практик, шинийг бүтээсэн ололт  амжилт юм. Тайлан нь бүх нам, бүх улс, үндэстнүүдийн ард түмний бүх талаар  чинээлэг нийгэм байгуулах, шинэ цаг үеийн Хятадын онцлогтой социализмын агуу их  ялалтад хүрэх, Хятадын үндэстнүүдийн аугаа их сэргэн мандалт болох Хятадын  мөрөөдлийг биелүүлэх итгэл зоригийг нэмэгдүүлсэн юм гэжээ.

Жан Дэжян: Бид ХКН-ын XIX их  хурлын зориг санаа, ялангуяа Ши Жиньпиний шинэ цаг үеийн Хятадын онцлогтой  социализмын үзэл баримтлалаас сайн суралцаж, бүх талаар хэрэгжүүлж, “Дөрвөн  ухамсар”-ыг бий болгож, “Дөрвөн итгэл”-ийг баримталж, ерөнхий нарийн бичгийн  дарга Ши Жиньпиний гол байр суурь, нэр хүндийг хамгаалж, ХКН-ын Төв хорооны нэр  хүнд, нэгдсэн удирдлагыг хамгаалж, үзэл санаа, улс төр, үйл ажиллагаандаа нөхөр  Ши Жиньпинээр гол болгосон ХКН-ын Төв хороотой өндөр хэмжээнд нэгдэн, бүх талаар  чинээлэг нийгэм байгуулахын төлөө, шинэ цаг үед Хятадын онцлогтой социализмын  агуу их ялалтын төлөө тэмцэх хэрэгтэй гэжээ.  Сайн-Өлзий  

Их уншсан

холбоотой мэдээ