ХКН-ын XIX их хурал нээгдсэнд баяр хүргэж байна

2017-10-19 14:26:45
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat


ХКН-ын   XIX их хурал болж байгаа үеэр гадаад орнуудын удирдагчид, улс төрийн нам,   байгууллагууд баяр хүргэж байна.

Казакстаны Эх орны гэгээ ардын ардчилсан   намын дарга, ерөнхийлөгч Нурсултан Назарбаев баярын захидал ирүүлж, ХКН ерөнхий   нарийн бичгийн дарга Ши Жиньпиний хүчтэй удирдлага дор 100 жилийнхээ ойн үеэр   тэмцлийн зорилтоо урагштай биелүүлэхийг хүсэн ерөөж, найрсаг Хятад улсад хөгжил   цэцэглэлтийг хүсэн ерөөлөө. Баярын захидалд, ХКН Хятадын удирдах хүч болсны   хувьд эдийн засгаа хөгжүүлэн нийгмээ цэцэглүүлж, ард түмнээ аз жаргалтай   амьдруулахын тулд улам их хувь нэмэр оруулах нь дамжиггүй гэжээ.

МАН-ын   дарга, Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд баярын захидалдаа, өнгөрсөн таван   жилд ХКН-ын XVIII их хурлын дэвшүүлсэн төрөл бүрийн агуу хөтөлбөр урагштай   хэрэгжиж, олон улс дахь Хятадын нэр нөлөө өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж, Хятадын   ард түмний амьдрал илэрхий дээшилжээ. МАН ХКН-тай сайн харилцаатай юм. ХКН-ын   гаргасан аугаа амжилтад чин сэтгэлийн баяр хүргэж, их хурал бүрэн дүүрэн   амжилттай болохыг хүсэн ерөөе гэжээ. 

Оросын Нэгдмэл Орос намын дээд   зөвлөлийн дарга Грозлов баярын захидалдаа, ХКН бол Хятадын хөгжлийн түлхэц хүч   юм. Түүний удирдлага дор Хятад улс ирээдүйд улам их хөгжиж, Хятадын ард түмний   амьдрал улам сайжрах болно. ХКН-ын XIX их хурал баялаг үр дүнд хүрч, БНХАУ энх   амгалан хөгжин цэцэглэх болтугай гэжээ.
 
Японы Комейто намын дарга Ямакүчи Ман   баярын захидалдаа, ХКН-ын XVIII их хурлаас хойш ерөнхий нарийн бичгийн дарга Ши   Жиньпиний хүчтэй удирдлагаар Хятад улс чинээлэг нийгмийн бүх талаар бүтээн   байгуулах зорилтоо буурьтай ахиулж, олон улсын хамтын нийгэмлэгт   хариуцлагатай их гүрний үүрэг гүйцэтгэж ирлээ. Ши Жиньпин даргын дэвшүүлсэн нэг   бүс нэг зам санаачилга дэлхий дахинд хөгжлийн мөрөөдөл авчирч, олон орны дэмжлэг   найдварыг төрүүлсэн юм гэжээ. /Баатар орчуулав/

Их уншсан

холбоотой мэдээ