Хүч оюунаа нэгтгэн шинэ эриний Хятадын онцлогтой социализмын ялалтыг байгуулъя

2017-10-19 15:52:50
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хүч оюунаа нэгтгэн шинэ  эриний Хятадын онцлогтой социализмын ялалтыг  байгуулъя

 
Синьхуа агентлагийн мэдээ:  18-нд, Юй Жэншэн XIX их хурлын ШУӨЗО-ны төлөөлөгчдийн хэлэлцүүлэгт оролцох  үедээ: Хятадын онцлогтой социализмын агуу их далбааг өндөрт өргөж, Хятадын  онцлогтой социалист улс төрийн хөгжлийн замналыг хэлбэрэлтгүй баримталж,  социалист ардчилсан улс төрийг хөгжүүлж, чинээлэг нийгмийг бүх талаар бүтээн  байгуулж, хүч оюунаа нэгтгэн, шинэ эриний Хятадын онцлогтой социализмын агуу их  ялалтыг байгуулъя гэжээ.

Юй Жэншэн: Ши Жиньпин  нөхөр ХКН-ын XVIII удаагийн төв хорооны нэрийн өмнөөс тавьсан тайландаа,  өнгөрсөн 5 жилд нам төрийн ажил үйлст түүхэн шинжтэй өөрчлөлт шинэчлэл гарсныг  системтэй дүгнэж, шинэ эриний Хятадын онцлогтой социалист үзэл баримтлалыг  гүнзгий тодорхойлон өгүүлж, одоо үеийн Хятадын нөхцөл байдалд тохирсон чухал  стратеги, бодит арга хэмжээнүүдийг дурдсан нь ХКН шинэ эринд дэвшиж, шинэ  замналаа эхлүүлж, түүхэнд шинэ хуудас нэмэрлэх улс төрийн тунхаг, үйл  ажиллагааны мөрийн хөтөлбөр юм гэжээ.

Юй Жэншэн: ХКН-ын XVIII их  хурлаас хойш, Ши Жиньпины шинэ эриний Хятадын онцлогтой социалист үзэл  баримтлалын удирдлага дор, ХКН-ын төв хорооноос Шиньжяны ажлын тухай чухал чиг  шугам, бодлогуудыг дурдаж, нийгмийг урт удаан амгалан тогтвортой байлгах нь  Шиньжяны ажлын гол зорилт гэдгийг тодорхой зааж, террорист үйл ажиллагаа, шашны  хэт даврах үзэлд цохилт өгөх хатуу байр сууриа үргэлжлүүлж, Шиньжяны эдийн  засаг, нийгмийн хөгжлийг ахиулан, ардын амьжиргааг сайжруулж, хос хэлний  боловсрол, ажил мэргэжлийн боловсролыг эрчимжүүлж, ядуурлаас ангижруулах үйл  явцыг түргэтгэж, барилгын армийн өөрчлөлтийг гүнзгийрүүлж, Шиньжяны ажилд чухал  ахиц гарлаа гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ