XIX их хурлын илтгэлийг хэлэлцэж байна

2017-10-19 16:22:08
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

XIX их хурлын илтгэлийг хэлэлцэж байна

10-р сарын 18-нд Бээжин хотноо, ХКН-ын  XIX их хурал эхлэв. Мөн өдөр, Хятадын  олон салбарынхан телевиз, радио, интернэт зэрэг олон сувгаар их хурлын нээлтийг  шимтэн үзэж, XVIII удаагийн төв хороог төлөөлөн тавьсан Ши Жиньпин  даргын тайланг сонсож, эх орноо улам хүчирхэгжин мандахыг хүсэж  байлаа.

10-р сарын 18-нд, намын XIX их хурал ёслол төгөлдөр эхлэх  үед, Хятадын баруун өмнөд нутгийн Гүйжөү мужийн Шин-И хот, Сажинь Иди нутгийг  ядуурлаас ангижруулахаар шилжүүлэн тохижуулсан хороололд суугаа үндэстний  цөөнхийн 200 гаруй уран гартай бүсгүйчүүд, шилжин ирсэн иргэд тус хороололын том  танхимд XIX их хурлын нээлтийн шууд нэвтрүүлэгийг хамтдаа үзсэн  байна.

Танхим дахь телевизийн хажууд, уран  бүсгүйчүүдийн саяхан урласан "XIX их хурлыг баяртай угтъя", "уран гараар  чинээлэг амьдралыг урлая" гэсэн бичиг бүхий хоёр хатгамал өлгөж, үндэстний  цөөнхийн өвөрмөц хэлбэрээр XIX их хурлыг угтав. Уламжлалт соёлоо хөгжүүлэхийн  төлөө, Шин И хотын үндэстний ажил төрлийг хөгжүүлэх Бү Гү Няо компаниас Сажинь  Иди нутгийн ядуурлаас ангижрахаар шилжин ирсэн уран бүсгүйчүүдийн сургалтын  төвийг эрхлэж, уламжлалт хатгамал гар урлалыг зааж байна. Телевизийн шууд  нэвтрүүлэг үзсэний дараа, компаний гүйцэтгэх захирал Ван Жин сурвалжлагчид  хэлэхдээ:

"Сэтгэл  догдолж байна. Ялангуяа Ши Жиньпин ерөнхий нарийн бичгийн дарга тайлан тавих үед  их догдолсон. Ши Жиньпин ерөнхий нарийн бичгийн дарга тайландаа, бидний  уламжлалт соёл бүх талаар хөгжсөн хэмээсэн юм. Бид их баяртай байна. XIX их  хурал эхэлснийг тэмдэглэхийн төлөө, мөн намдаа талархах үүднээс, энэхүү  хатгамлыг урласан юм. Энэ бол бид бүхний сэтгэл юм. Хойшдын амьдралын хувьд,  намын сайн бодлогын удирдлагаар, уран гарт бүсгүйчүүд маань уламжлалт соёлоо  хөгжүүлж, өөрийн авьяас билэгт түшиглэн, сайн сайхан амьдралаа урлан бүтээж  чадна" гэжээ. 

Нээлтийн шууд нэвтрүүлгийн дараа,  Сажиний нүүлгэж төвхнүүлэх бүсийн иргэд үндэстний хувцсаараа гоёж, хорооллынхоо  өргөн чөлөөнд дуулж бүжиглэн, XIX их хурал амжилттай нээгдсэнийг  тэмдэглэжээ.     

XIX их хурлын илтгэлийг хэлэлцэж байна

Хятадын өмнөд нутгийн Гуанжөү  хотын Юуайшиү дүүргийн анхан шатны албан хаагчид XIX их хурлын нээлтийн  телевизийн шууд нэвтрүүлгийг хамтдаа үзэж, анхан шатны намын гишүүний хувьд,  анхны зорилтоо марталгүй, ард олонд улам сайн үйлчилнэ хэмээн ярьж байлаа.  

Ши Жиньпин дарга тайландаа, “ард  түмний сайн сайхан амьдралын төлөөх хүсэл тэмүүллийг ямагт ажлынхаа гол зорилт  болгоно” гэсэн байна. Гуанжөү хотын Юуайшиү дүүргийн Бээжин гудамжны нам,  үйлдвэрчний эвлэлийн хорооны нарийн бичгийн дарга Май Бихуань хэлэхдээ: Анхан  шатны намын удирдах боловсон хүчний хувьд иргэд олондоо улам бодит үйлчилгээ  үзүүлэх ёстой гэжээ. Тэрээр:

"Сая XIX их хурлын тайланг  сонслоо. Үнэхээр урам өгсөн. Анхан шатны намын удирдах боловсон хүчний хувьд  улам их үүрэг хариуцлага ирж буйг мэдэрч байна. Ши Жиньпин даргын тайлан “анхны  зорилтоо мартахгүй” гэдгээр гол сэдэв болгосон бол манай анхан шатны ажилтнууд  хойшид
намын гишүүдээ сайтар зохион байгуулж, XIX их хурлын үзэл санааг улам  тууштай, хянуур суралцаж хэрэгжүүлэх хэрэгтэй. Анхан шатны бид ч “анхны зорилтоо  мартахгүй” байж, ард иргэддээ улам сайн үйлчлэх ёстой. Жишээ нь иргэдийн  анхаарал хандуулж буй хуучин орон сууцанд лифт угсрах, настайчууд гэр  хороололдоо өндөр насны асрамж үйлчилгээ хүртэх зэрэг ажлын эрчээ нэмэгдүүлж,  сайтар зохицуулж ажиллах ёстой” гэжээ. 

Харбин хот дахь Агаарын цэргийн нисэх  хүчний дээд сургуулийн офицер дайчид Ши Жиньпин даргын тавьсан тайланг анхааран  сонсжээ. Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний тайланд 5 жилийн турших улс  орны хөгжил, бүтээн байгуулалтын амжилтын талаар эргэцүүлж, үнэхээр бахдаж байв.  Ирэх 5 жилийн хөгжилд улам итгэл төгөлдөр болсон гэж хүмүүс ярьж байлаа. Агаарын  цэргийн Харбин дахь нисэх хүчний дээд сургуулийн багш Жао Жянь  хэлэхдээ: 

"Намын XIX-р их хурал эхэлснээр урам зориг орлоо.  Хурлын шинэ  үзэл баримтлалаас суралцаж, нисэх хүчний ажлаа сайтар хийх урам зориг орсон.  Манайх бол агаарын цэргийн бодит байлдааны сургуулилтын загварыг анх  хэрэгжүүлсэн бригад юм. Онцгой үүрэг хариуцлагатай бөгөөд улс төрийн шаардлага  ч хатуу байдаг. Бид сурсан зүйлээ практикт хэрэгжүүлж, XIX их хурлын үзэл  баримтлалын дагуу ирээдүйн агаарын нислэгийн талбарт гол анхаарлаа хандуулж,  бодит байлдааны стандартын дагуу агаарын нислэгийн улам олон чадварлаг боловсон  хүчнийг бэлтгэнэ" гэжээ. 



Их уншсан

холбоотой мэдээ