Ли Кэчян намын XIX их хурлын Гуаншигийн Жуан үндэстний ӨЗО-ны хэсгийн хэлцэлд оролцов
10-р сарын 19-нд Ли Кэчян намын XIX их хурлын Гуаншигийн Жуан үндэстний ӨЗО-ны хэсгийн хэлцэлд оролцлоо. Тэрээр: Ши Жиньпиний ХКН-ын XVIII удаагийн төв хорооны өмнөөс тавьсан илтгэл өнгөрсөн таван жил намын төв хороо үндэстнүүдийн ард түмэнтэй эв санаа нэгтэй байж, тэднийг удирдан Хятадын онцлогтой социализмыг баримтлан хөгжүүлж олсон амжилт, туршлагыг дүгнэж, чинээлэг нийгмийг бүх талаар байгуулах үйлсийн эцсийн ялалт байгуулах, шинэ эрин үеийн Хятадын онцлогтой социализмын агуу их ялалт байгуулах талаар бүх талын байршуулалт хийлээ. Тус илтгэл нийт намын оюун ухааныг төвлөрүүлэн, цаг үеийн шаардлага, ард түмний хүслийг харуулсан юм. Энэ илтгэл бол нийт нам бүх Хятадын үндэстнүүдийн ард түмнийг удирдан дагуулж, Хятадын онцлогтой социализмыг тасралтгүй урагшлуулж, шинэ эрин үед алхан орсон улс төрийн тунхаг, үйл ажиллагааны хөтөлбөр юм гэжээ.
Хэлцлийн явцад Ли Кэчян төлөөлөгчидтэй санал бодлоо гүнзгий солилцлоо. Тэрээр: Намын 18-р их хурлаас хойш өөрчлөлт хийж, нээлттэй байлгах ажил үйлс, социалист орчин үеийн бүтээн байгуулалт түүхэн амжилт гаргалаа. Үүний үндсэн шалтгаан нь Ши Жиньпин төвтэй намын төв хорооны хүчтэй удирдлага дор, улс төрийн агуу их зориг, хариуцлагатай зүтгэл гаргаж, нам төрийн ажил үйлст түүхэн өөрчлөлт гарахыг ахиулж, Хятад улсыг түүхэн хөгжлийн шинэ гараан дээр авчирч, Хятадын онцлогтой социализм шинэ эрин үед орсон юм. Шинэ эрин үеийн Хятадын онцлогтой социализмын тухай Ши Жиньпиний үзэл санаа бол марксизмыг Хятадын байдалтай уялдуулсан хамгийн шинэ үр дүн бөгөөд Хятадын онцлогтой социализмын онолын системийн чухал бүрэлдэхүүн хэсэг болсон тул ХКН-ын урт хугацаагаар баримтлах удирдах үзэл санаа болсон юм гэжээ.
/Баатар орчуулав/