В.Путин: ХКН-ын XIX их хурлыг Оросын тал нягт анхаарч байна

2017-10-21 09:37:39
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

В.Путин:  ХКН-ын XIX их хурлыг Оросын тал нягт анхаарч байна

ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин 19-нд Сочид болсон Оросын эрдэм шинжилгээний байгууллага Валдай олон улсын клубийн жил тутмын хуралд хэлэхдээ: Би Хятад улсын удирдагч Ши Жиньпинтэй сайхан харилцаатай. Орос, Хятад хоёр орон олон асуудлаар нийтлэг ойлголтод хүрч чаддаг. ХКН-ын XIX их хурлыг Оросын тал нягт анхаарч байна, Хятад улс бол дэлхийн эдийн засгийн хөдөлгөгч хүч юм. Орос, Хятад хамтран асар том хамтын ажиллагааны төлөвлөгөө хэрэгжүүлж байна гэжээ.

В.Путин сэтгүүлчийн асуултад хариулах үедээ ХКН-ын XIX их хурлыг Оросын тал нягт анхаарч байна. Энэ хурал нээлттэй болж олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагын олон сэтгүүлчдийг урьж оролцуулсан гэжээ. Тэрээр: Ши Жиньпин даргын тавьсан тайлан, түүний эргэн тойронд явагдаж буй ярилцлага нь Хятад улс ирээдүйд чиглэсэн хөгжлийн төлөө хүчин зүтгэж байгааг харуулж байна. Хятад улс дэлхийн эдийн засгийн хөдөлгөгч хүч мөн. Хятад улс бол Оросын хамгийн том худалдааны түнш бөгөөд хоёр тал сансар судлал, шинжлэх ухаан технологи, эрчим хүч зэрэг чухал салбарыг хамарсан асар том хамтын ажиллагааны төлөвлөгөө хэрэгжүүлж байна. Эдгээр нь хоёр орны харилцааны ирээдүйд бат бэх үндэс суурь тавьж өгөх болно гэжээ.

Оросын эрдэм шинжилгээний Валдай олон улсын клуб 2004 оны 9-р сард байгуулагдсан юм. Энэ оны хурал 16-19-нд Сочид хотод “байгуулалтын чанартай сүйрэл: Дэлхийн шинэ дэглэм мөргөлдөөн дунд бий болж чадах эсэх” уриан дор болсон байна. 

Их уншсан

холбоотой мэдээ