ХКН-ын XIX их хуралд баяр хүргэж байна
ХКН-ын XIX их хурал болж байгаа үеэр, зарим орны удирдагч, улс төрийн нам, байгууллагууд үргэлжлүүлэн захидал ирүүлж, баяр хүргэж байна.
Замбийн бүгд найрамдах улсын ерөнхийлөгч Эдгар Лунгу баярын захидалдаа, ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин Хятадын ард түмнийг дагуулж тасралтгүй хөгжин дэвшихийг хүсэн ерөөж байна. Хятад улс Хятад, Африкийн хамтын ажиллагааны чуулга уулзалт, хоёр талт хүрээнд Замбид асар их дэмжлэг үзүүлж, Замбийн эдийн засгийн өсөлтийг ахиулав. ХКН-ын XIX их хуралд амжилт хүсье, Хятадын ард түмэнд аз жаргал сайн сайхныг хүсье гэв.
БНСУ-ын Улс ардын намын ерөнхийлөгч Ань Цэр Су баярын захиандаа, Ши Жиньпин даргаар төв болгосон ХКН-ын төв хорооны удирдлагаар, Хятад улс дэлхийн анхаарлыг татсан амжилтад хүрэв. Ши Жиньпиний засаглал хэрэгжүүлэх шинэ ухагдахуун, шинэ үзэл баримтлал, шинэ стратегийн удирдлагаар ХКН-ын XIX-р их хурал Хятадын төрөл бүрийн ажил үйлсийг шинэ эрин үед хүргэх гараа болох нь дамжиггүй юм гэжээ.
Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын парламентын дарга, Австрийн Социал Демократ Намын гадаад бодлогын хэвлэлийн төлөөлөгч Муттонен баярын захидалдаа: Хоёр талын хамтын ажиллагааг эрчимжүүлэхийг хүсэж буй бөгөөд ХКН-ын XIX их хуралд амжилт хүсэж байна гэжээ.
Урьхан