Хүн төрөлхтөнд шинэ хувь нэмэр оруулна
Синьхуа агентлагийн мэдээ: Ши Жиньпин дарга XIX их хуралд тавьсан илтгэлдээ, сэтгэл нэгтэй хамтран зүтгэж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц болгон бүтээн байгуулахыг улс орнуудын ард түмэнд хандан уриалав. Тэрбээр: ХКН ямагт хүн төрөлхтөнд шинэ, улам их хувь нэмэр оруулах явдлыг үүрэг зорилгоо болгодог хэмэээн тэмдэглэсэн юм.
ХКН-ын удирдсан Хятад улс энх тайван хөгжлийн замналыг баримталж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц болгон бүтээн байгуулах байр суурь баримталж буй нь тодорхойгүй хүчин зүйлээр дүүрсэн олон улсын төлөв байдлыг асар их тогтвортой болгож, хүн төрөлхтний нийгмийн сайн сайхны ирээдүйн төлөөх хүсэл тэмүүллийг асар их эерэг эрч хүчээр сэлбэж, олон улсын засаглалын тогтолцооны өөрчлөлт, бүтээн байгуулалтад Хятад улсын оюун ухааныг тасралтгүй нэмэрлэж, Хятадын арга төслөөр хангаж байна гэж олон улсын хамтын нийгэмлэг үзсэн байна.
ОХУ-ын эрх баригч нам Нэгдсэн Орос Намын төв хорооны дэд нарийн бичгийн дарга Сергей Железняк: ХКН хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц болгон бүтээн байгуулахын тулд хүчин зүтгэж, “Нэг бүс нэг зам” зэрэг алс хэтийн ач холбогдол бүхий санаачилга дэвшүүлж, улс орнууд хоорондын худалдаа, эдийн засаг, хүмүүнлэг, инновац, аюулгүй байдал зэрэг салбарын харилцаа солилцоог ахиулан, өнөөдрийн дэлхийд Хятад улс бол дэлхийн ба бүс нутгийн энх тайвныг хамгаалагч, маш олон улс орны чин үнэнч түнш болсон гэжээ.
Японы экс ерөнхий сайд асан Хатояма Юкио: хамтдаа зөвшилцөх, хамтдаа бүтээн байгуулах, хамтдаа эдлэхээр зарчмаа болгосон “Нэг бүс нэг зам” нь хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц болгон бүтээн байгуулах чухал арга зам бөгөөд ХКН-ын олон улсын засаглалын ойлголтыг харуулсан гэж үзсэн байна.
Германы зөвлөхүүдийн Счиллер институтийн захирал, тус институтийг үүсгэн байгуулагч Хелга Зепп Лароуче: “Нэг бүс нэг зам” санаачилга нь өнөөгийн дэлхийн хамгийн чухал стратегийн санаачилга болсон бөгөөд олон улсын хамтын нийгэмлэгт бүс нутгийн улс төрийн хямралыг зохицуулах, ядуурал, хоцронгуй байдлыг шийдвэрлэх загвар болсон гэж хэлсэн байна.