Хөдөө аж ахуйн техник шинэчлэлийг ярив

2017-10-22 16:40:33
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хөдөө аж ахуйн техник шинэчлэлийг ярив

21-нд XIX их хурлын хэвлэлийн төвд   "Хөдөө аж ахуйн шинжлэх ухаан техникийн шинэчлэл"-ийг хамтдаа сурвалжлах   ажиллагаа болов. XIX их хурлын төлөөлөгч Тан Хуажюнь, Хэ Жүнхү нар ярилцлага   өгч, гадаад дотоодын сэтгүүлчидтэй хамт хөдөө аж ахуйн шинжлэх ухаан технологийн   шинэчлэлийн тухай ярилцав.

Хөдөө аж ахуйн техник шинэчлэлийг ярив

Хөдөө аж ахуйн яамны намын комиссын   гишүүн, Хятадын хөдөө аж ахуйн шинжлэх ухааны хүрээлэнгийн захирал, Хятадын   Инженерийн Академийн академич Тан Хуажюнь танилцуулахдаа, XVIII их хурлаас хойш,   хөдөө аж ахуйн шинжлэх ухаан технологи маш ихээр хөгжиж дэвшсэн гэжээ. Тэрээр:   Дараах гурван талын үзүүлэлт хөдөө аж ахуйн хөгжил дэвшлийг сайтар тодорхойлно.   Нэгд, хөдөө аж ахуйн шинжлэх ухаан технологийн дэвшлийн хувь нэмэр өнгөрсөн   оныхоос 56 хувиар илүү гарав. Хоёрт, тариалангийн гол ургацын үйлдвэрлэлийн бүх   явцын механикжсан ерөнхий түвшин 65 хувиар илүү гарав. Гуравт, тариалангийн   гол ургацын сортыг шилдэгжүүлсэн хэмжээ 2016 оны 96 хувиа тогтвортой хадгалсан   зэрэг болно гэжээ.

Хятадын хөдөө аж ахуйн шинжлэх ухааны   хүрээлэнгийн газар тариалангийн шинжлэх ухаан судалгааны газрын судлаач, Улаан   буудайн сортыг шилдэгжүүлэх үндэсний төвийн дарга Хэ Жүнхү танилцуулахдаа:   Хятадын улаан буудайн үр сорт олон улсад алдартай гэжээ. Тэрээр: "Хятадын үр   тарианы аюулгүй байдал, ногоон хөгжлийг баталгаажуулахад зохих хувь нэмрээ   оруулж чадах итгэл чадвар бидэнд бий"   гэжээ.
 



Их уншсан

холбоотой мэдээ