ХКН-ын XIX их хурал төлөөлөгчдийн хэсгийн хурал хуралдуулав
Синьхуа агентлагийн мэдээ: 22-нд ХКН-ын XIX их хурал төлөөлөгчдийн хэсгийн хурлыг үргэлжлэн хуралдуулав.
ХКН-ын XIX их хурлын хэвлэл мэдээллийн Медиа төвд хэвлэлийн бага хурал хийжээ. Боловсролын яамны сайд Чэнь Баошэн, Иргэний яамны сайд Хуан Сүшянь, Хүн хүч нийгмийн хамгааллын яамны сайд Инь Вэйминь, Орон сууц хот хөдөөгийн бүтээн байгуулалтын яамны сайд Ван Мэнхүй, Эрүүл мэнд төлөвлөгөөт төрөлтийн үндэсний хорооны дарга Ли Бинь нар ард иргэдийн шинэ хүсэл эрмэлзлийг хангах, ардын амьдралыг сайжруулах ажлыг баталгаажуулах зэрэг асуудлыг танилцуулж, сэтгүүлчдийн асуултад хариулжээ.
Их хурлын хэвлэл мэдээллийн төв мөн “Боловсролын ерөнхий өөрчлөлт”, “Хятадын онцлогтой армиа хүчирхэгжүүлэх замд шуурхай ахиц гарсан” хэмээх сэдвээр олон нийтэд ярилцлага өгчээ. Сайн-Өлзий