Шинэ цаг үеийн Хятадын онцлогтой социалист үзэл санаа олон улсын анхаарлыг татаж байна
Синьхуа агентлагийн мэдээ: Сүүийн өдрүүдэд Ши Жиньпиний дэвшүүлсэн шинэ цаг үеийн Хятадын онцлогтой социализмын үзэл санаа олон улсын хамтын нийгэмлэгийн анхаарлыг маш их татаж, ХКН-ын онолыг залгамжилж, шинийг бүтээн, хөгжүүлэх хүчин чадал үнэлэгдэн сайшагдаж байна.
Евро парламентын Европ, Хятадын хэсгийн нарийн бичгийн дарга Гайлин: Хятадын үндэстэнүүд олон жил зовсны эцэст хөл дээрээ босож, баяжин хүчирхэгжиж, одоо аугаа их сэргэн мандалтын гэрэлт ирээдүйгээ угтаж байна. Шинэ цаг үед нийгмийн гол зөрчил өөрчлөгдлөө. Ийм нөхцөлд ХКН шинэ ухагдахуун, шинэ шаардлага тавьж, шинэ байршуулалт хийж байна гэжээ.
ОХУ-ын Коммунист намын Төв хорооны дарга Геннади Зюганов: ХКН онолын хөгжлийг ихэд чухалчилж байна. Онолын шинэчлэлээр улс орноо засах практикийг удирдуулж, дэлхий нийтийн анхаарлыг татсан амжилтад хүрч, эдийн засаг, улс төр, батлан хамгаалах зэрэг талаар тасралтгүй өсөн нэмэгдэж байна. Онолын шинэчлэл бол амжилтад хүрсэний хүчтэй баталгаа мөн гэдгийг таван жилийн амжилт гүйцэд харуулж байна гэжээ.
Кенийн Нерубигийн Америкийн олон улсын харилцааны их сургуулийн профессор Мүненегийн үзэж байгаагаар, Ши Жиньпиний шинэ цаг үеийн Хятадын онцлогтой социалист үзэл санаа бол ХКН-ын дэлхий дахинд хандан өгсөн дохио, ХКН улам итгэлтэй, улам боловсронгуй болсоныг харуулж байгаа юм. ХКН-ын удирдсан Хятад улс дэлхийн үйл хэрэг, дэлхийн засаглалын тогтолцооны өөрчлөлт, бүтээн байгуулалтад улам идэвхтэй оролцох юм.