ХКН-ын XIX их хурлын хэвлэл мэдээллийн төв нэгдсэн сурвалжилга зохиов
22-нд ХКН-ын XIX их хурлын хэвлэл мэдээллийн төв “Хятадын онцлогтой армиа хүчирхэгжүүлэх замналыг ахиулъя” сэдэвт нэгдсэн сурвалжилга зохиож, хуурай замын 74-р нэгтгэл армийн дугаар бригадын усан болон хуурай замын хуягт танкны дарга Ван Рүй, агаарын цэргийн дугаар хорооны дарга Лю Рүй төлөөлөгчийн хувиар гадаад дотоодын сэтгүүлчийн асуултад харуулжээ.
ХКН-ын XIX их хурлын тайланд “армиа хүчирхэгжүүлж шинэ байдлыг бий болгох тухай” өгүүлсэн байна. Үүнийг хэрхэн ойлгох вэ гэсэн сэтгүүлчийн асуултад Ван Рүй: 5 жилийн турш, Хятадын олон салбарын ажил төрөл хурдтай хөгжиж, цэрэг армийн салбарт ч асар их өөрчлөлт гарсан юм. Тухайлбал: Нэгд, анхан шатны өргөн олон офицер дайчид нам, Ши Жиньпин даргын чин үнэнч итгэлийг журамлан сахиж, шинэ эрин үеийн армиа хүчирхэгжүүлэх намын үзэл санаа, цэргээ хүчирхэгжүүлэх ажил үйлс, шинэ эрин үеийн хувьсгалт армийн хэв суртлыг бий болгосоор ирсэн. Хоёрт, батлан хамгаалах, армийн өөрчлөлтийг гүнзгийрүүлэх талаар түүхэн амжилт гаргаж, армийг үе шаттай удирдлагын шинэ зохион байгуулалтад оруулсан. Гуравт, цэрэг арми байлдааны бэлэн байдалд байх цорын ганц үндсэн стандарт баримталж, дасгал сургуулилтаа эрчтэй хийх хүчин чадлаа дээшлүүлж чадсан гэжээ.
Хятадын армийн олон улсын үйл хэрэгт оролцож буй асуудалд холбогдуулан Лю Рүй: Сүүлийн жилүүдэд Хятадын арми олон улсын талбарт улам их үүрэг гүйцэтгэх болж, хилийн чанадад армийн олон талын үйл ажиллагаа явуулдаг болсон. НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагааны талаар, Хятад улс бол НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын таван гишүүн орноос хамгийн олон цэрэг илгээсэн бөгөөд хамгийн чухал цэрэг илгээх эх үүсвэрийн нэг, давхацсан тоогоор 36 мянга гаруй энхийг сахиулах хүчин илгээсэн юм. Өнгөрсөн сард 8000 гаруй хүний бүрэлдэхүүнтэй энхийг сахиулах том хүчин үүргээ гүйцэтгэв. Хятадын армийн хүчин гадаадад гамшигтай тэмцэх, Адены буланд хамгаалалтын тусламж үзүүлэх, баруун Африкт эбола халдвартай тэмцэх зэрэг ажилд идэвхтэй оролцон, олон улсын хамтын нийгэмлэгийг олон нийтийн аюулгүйн бүтээгдэхүүнээр хангасаар ирсэн юм гэжээ. Ренчинсоо