Бэйдөү системийг өргөнөөр ашиглаж байна
22-нд Бээжинд ХКН-ын XIX их хуралд оролцож буй Батлан хамгаалах шинжлэх ухаан технологийн их сургуулийн Цахим шинжлэх ухаан ба инженерийн дээд сургуулийн профессор Ван Фэйшүе хэлэхдээ: Бэйдөү системийг олон салбарт өргөнөөр ашиглаж, олон зуун сая гар утсанд хэрэглэж байна гэжээ.
Бэйдөү систем бол өнгөрсөн зууны 90-ээд онд албан ёсны төслөөр байгуулагдсан юм. Ван Фэйшүе Бэйдөү-1, Бэйдөү-2, өнөөгийн байгуулж буй Бэйдөү-3 системийн зохион бүтээх ажлын бүх явцад оролцож, системийн бүтээн байгуулалтын явц дахь технологийн зангилаагын чанартай чухал үе шатад бүгдэд нь оролцсон байна. 22-ны орой XIX их хурлын хэвлэлийн төвөөс хийлгэсэн хамтын сурвалжлагын явцад Ван Фэйшүе хэлэхдээ: Бэйдөү систем эхлэн бий болж, бүх дэлхийг хамрах хүртлэх хөгжлийн явцад миний бие байлцсаар ирсэн юм гэжээ.
Ван Фэйшүе: Шинжлэх ухаан технологи бол байлдааны гол хүчин юм. Батлан хамгаалах, шинжлэх ухаан технологийн салбарын судалгаа нь заавал улс орон, цэрэг армийн чухал шаардлагад төвлөрсөн байх ёстой гэжээ.