Хятадын боловсролын салбарын өөрчлөлт шинэ үе шатандаа оров  

2017-10-23 17:24:12
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятадын боловсролын салбарын өөрчлөлт шинэ үе шатандаа оров  

ХКН-ын XIX их  хурал Бээжинд болж байна. Хятадын боловсролын салбарын өөрчлөл  шинэчлэлд тогтвортой ахиц гарч, шинэ үе шатандаа ороод байгаа бөгөөд хойшдын  үүрэг бол боловсролын тэнцвэртэй хөгжлийг улам ахиулж, тэнцвэргүй, бүрэн бус  асуудлыг сайтар зохицуулж, өргөн олон иргэдийн шударга, өндөр үр ашигтай  боловсрол эзэмших шаардлагыг хангах явдал болно хэмээн их хуралд оролцсон  боловсролын салбарын төлөөлөгчид илэрхийлжээ.   

Өнгөрсөн 5 жилийн  хугацаанд, Хятадын боловсролын салбар дэлхий нийтийн анхаарал татсан амжилт  гаргаж, боловсролын ерөнхий түвшин дэлхийн дунджаас дээгүүр эгнээнд орсон юм.  Заавал эзэмших боловсролын үе шатанд бага болон дунд сургуульд оролцох сурагчдын  тоо хэмжээ дунд орлоготой орнуудын түвшнээс давж, дээд боловсролын нийт  элсэлтийн хэмжээ 5 жилийн өмнөхөөс 13 нэгжээр дээшилсэн байна. 5 жилд их дээд  сургууль төгсөгчид 34 сая гаруйд хүрч, дунд зэрэглэлийн ажил мэргэжлийн сургууль  төгсөгчид 30 саяд хүрчээ. Дээд боловсролын түвшин дэлхийн жагсаалтад жил  дараалан дээшилж, Хятадын боловсролын хөрөнгө оруулалт ч ихээр нэмэгдэж байна.  Энэ онд буйд бөглүү, ядуу бүс нутгийн сургууль зэрэг бүх сургуулийн  90-ээс дээш  хувь нь хурдтай интернеттэй болсон бөгөөд 5 жилийн өмнө энэ тоо 25 хувьд ч  хүрэхгүй байлаа. Энэ нь Хятадын боловсролын мэдээлэлжүүлэлт асар их амжилт  гаргасныг харуулж байна.  

XIX их хурлын төлөөлөгч, Боловсролын сайд Цэнь Баошэн: намын XVIII их  хурлаас хойших 5 жил бол Хятадын боловсролын өөрчлөлт гүнзгийрч хөгжсөн 5 жил  юм. Хөтлөн удирдах шинжтэй зарим төслийг боловсруулж гаргаснаар, боловсролын  шинэ системийн үндэс суурь бий болсон. Өдгөө, Хятадын боловсролын өөрчлөлт бүх  талаар хөгжиж, дотооддоо цэгцэлэх үе шатандаа орлоо гэжээ. 

Хятадын боловсролын салбарын өөрчлөлт шинэ үе шатандаа оров  

"Бүх талаар хөгжих гэдэг нь боловсролын салбарт өөрчлөлт шинэчлэл  хийхээр боловсруулсан төслүүдийг хэрэгжүүлж, урагштай явагдаж байна. Дотооддоо  цэгцлэх гэдэг нь нэлээд урагштай хэрэглэгдэж буй, мөн тэргүүлэх байранд буй  өөрчлөлт шинэчлэлүүдийг улам төгөлдөржүүлэх тухай юм. Тухайлбал их дээд  сургуульд элсүүлэх дүрмийн өөрчлөлт  3 жилийн хугацаанд бүрэн хэрэгжиж байна.  Одоо бид туршин хэрэгжүүлэх явцад гарсан асуудлыг цаг даруйд нь шийдвэрлэж, улам  төгөлдөржүүлж байна" гэжээ. 

Төлөөлөгч Чэнь Баошэний дурдсан их дээд сургуульд элсүүлэх дүрмийг  2014 оноос эхэлж Шанхай, Жэжянд туршин хэрэгжүүлсэн юм. Энэ оны 7-р сард дээрх  хоёр нутаг өөрчлөлт шинэчлэлийг хэрэгжүүлснээс хойших анхны "их дээд сургуульд  элсүүлэх шалгалт" авав. XIX их хурлын төлөөлөгч, Шанхай хотын боловсрол, эрүүл  мэндийн ажлын намын хорооны дарга Юй Лижуань танилцуулж  хэлэхдээ: 

"Гурван жилийн турш бид шат дараатай идэвхтэй урагшлуулж, их  дээд сургуульд элсүүлэх анхны шинэ шалгалтыг сайтар зохион байгуулж, хичээл  сургалт, шалгалт, элсүүлэх ажлын хувьд дүрэм тогтоолын хувьд чанартай үр дүнд  хүрсэн" гэжээ. 
 
Энэ онд, Бээжин, Тяньжинь, Шандүн, Хайнань 4 нутаг хоёр дахь ээлжийн  туршин хэрэгжүүлэх цэг болно. Төлөвлөгөөний дагуу, 2020 он гэхэд их дээд  сургуульд элсүүлэх шалгалтын өөрчлөлтийг бүх талаар  хэрэгжүүлнэ.    

Боловсролын өөрчлөл шинэчлэлийг ахиулахад  хэний төлөө өөрчлөлт хийж байна гэдгийг бодох хэрэгтэй хэмээн Лүй Лижуань үзэж  байна. Тэрээр хэлэхдээ: 

Бид  хүнээр төв болгосон үзэл баримтлалыг баримталж, шалгалтад оролцогсод болон  тэдний эцэг эхчүүдийн үзэл бодлыг хүртээмжтэй ойлгож, өөрчлөлтийн гараа болгох  хэрэгтэй. Тэд бол энэ өөрчлөл шинэчлэлийн зангилаа цогц учир өөрчлөлтөд бүх  талаар оролцуулах хэрэгтэй. Ингэж байгаад өөрчлөлт шинэчлэлийн үр өгөөжийг  хамтдаа хүртэж, тэдэнд хүртээмжтэй болгох хэрэгтэй гэжээ.

Боловсролын  салбараас ирсэн ХКН-ын XIX их хурлын төлөөлөгчид хэлэхдээ: Боловсролын хойшдын  хөгжлийн үүрэг бол боловсролын тэнцвэртэй хөгжилд тус дөхөм үзүүлж, тэнцвэргүй,  бүрэн бус байгаа асуудлыг зохицуулах явдал юм. Хүмүүсийн өдөр ирэх тутам  нэмэгдэж буй шударга, дээд түвшний боловсрол хүртэх шаардлагыг хангахын төлөө  юм. Иймээс дараагийн шатанд боловсролын чанарыг дээшлүүлж, боловсролын эрх тэгш,  шударга байдлыг ахиулж, боловсролын хүчирхэг орон байгуулж, боловсролын орчин  үеийн болох үйл явцыг түргэтгэнэ гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ