ХКН-ын XIX хурал Бээжинд өндөрлөв

2017-10-24 14:22:14
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

ХКН-ын XIX хурал Бээжинд  өндөрлөв

ХКН-ын XIX хурал шинэ сонгуулийн Төв хороо, Сахилга бат шалгах төв комиссыг сонгож, XVIII сонгуулийн Төв хороо болон Сахилга бат шалгах төв комиссын тайлангийн тухай шийдвэр, “Хятадын Коммунист Намын дүрэм(нэмэлт өөрчлөлт оруулсан)”-ийн тухай шийдвэрийг баталж, 24-нд Ардын их хурлын ордонд өндөрлөв.

Хурлаар “Хятадын Коммунист Намын дүрэм(нэмэлт өөрчлөлт оруулсан)”-ийн тухай шийдвэрийг баталсан бөгөөд тус шийдвэрийг баталсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно. Намын дүрэмд Ши Жиньпиний шинэ цаг үеийн Хятадын онцлогтой социализмын үзэл санааг Марксизм, Ленинизм, Мао Зэдүн үзэл санаа, Дэн Шяопиний онол, “гурвыг төлөөлөх” чухал үзэл санаа, шинжлэх ухаанч хөгжлийн онолын хамт намын үйл ажиллагааны лоожин болгохыг санал нэгтэй зөвшөөрсөн байна.

Хурлын төрөл бүрийн хөтөлбөр дууссаны дараа Ши Жиньпин дарга чухал үг хэлэв.

Их уншсан

холбоотой мэдээ