Үзэсгэлэнт Хятад орны хөгжлийн стратеги Хятадын олон газрын иргэдийн урам зоригийг хөгжөөж байна
Ши Жиньпин дарга ХКН-ын XIX их хурлын тайландаа: Экологийн соёлын тогтолцооны өөрчлөлтийг түргэтгэж, үзэсгэлэнт Хятад орныг байгуулан, хүн байгаль зохицонгуй хөгжсөн орчин үеийн бүтээн байгуулалтын шинэ байдлыг ахиулах санал дэвшүүлсэн юм. Улс орны энэхүү хөгжлийн стратеги Хятадын олон газрын иргэдийн урам зоригийг хөгжөөж байна. Экологийн соёлын бүтээн байгуулалт амьдралын орчныг улам үзэсгэлэнтэй болгож, нутаг усыг гоёж байна. Үзэсгэлэнт Хятад орныг байгуулахын төлөө хүч хөдөлмөрөө нэмэрлэхэд бэлэн байгаагаа Гүйжөү, Жянсү зэрэг мужийн ард олон илэрхийлжээ.
Энэ хэд хоногт Бээжин хотноо ХКН-ын XIX их хурал болж, хэдэн мянган газрын алсад буй Гүйжөү мужийн Зүн-И хотын Хуамао тосгоны ардын анхаарлыг татаж байлаа. Тосгоны захиргааны зөвлөлийн дарга Пэн Лүнфэн хэлэхдээ: Ши Жиньпин даргын тавьсан тайланг сонсоод тосгоныхоо экологийн хөгжлийн замналд би улам итгэл төгс болсон гэжээ. Тэрээр хэлэхдээ: Ши Жиньпин даргын тайланг сонсоод бид их урамшсан. Манай Хуамао тосгон эх баялаг элбэгтэй, Гэбагийн хувьсгалын баазаар үндэс болгон тосгоны аялал жуулчлалыг хөгжүүлж байна. Манай тосгоныхон байгаль дэлхийгээ хайрладаг. Ард олны амьдрал улам сайжирч, манай тосгон улам үзэсгэлэнтэй болно гэжээ.
Хуамао тосгоны ард олон экологийн соёлын бүтээн байгуулалтад өндөр сэтгэгдэлтэй байлаа. Урьд энд их ядуу, зам харилцаа ч дөхөм биш байсан юм. Сүүлийн жилүүдэд орон нутаг экологийн орчныг сайжруулахаар хичээсний үр дүнд Хуамао тосгоын дүр төрх өөрчлөгдөн хүмүүсийн амьдрал ч сайжирсан байна.
2015 оны 6-р сард Ши Жиньпин дарга Гуйжөү мужийн Хуамао хэмээх ядуу тосгоны иргэдийн аж амьдралтай танилцаж, тосгоны хөгжлийг, өнгө үзэмжийг үзээд бахархан хэлэхдээ, хүмүүс энд ирэх нь олширсон нь учиртай юм байна гэжээ.
Сүүлийн жилүүдэд Хуамао тосгонд ирж жуулчлах хүн олширчээ. Тосгоны аялал жуулчлалыг ихээр хөгжүүлж, ард олон баян чинээлэг амьдралтай болсон. Му Шянсай бол тэр нутгийн нэртэй ваарчин хүн бөгөөд шаазан урлалын дэлгүүр ажиллуулдаг. Жуулчид тэр тосгонд очиж түүний шаазан эдлэлийн дэлгүүрээр орж, өөрөө шаазан эдлэл хийж үздэг юм байна. Энэ хэдэн жилийн амьдралынхаа тухай Му Шянсай: Манай Хуамао тосгон их өөрчлөгдсөн. Миний эрхэлж буй шаазан эдлэлийн дэлгүүр ч их өөрчлөгдсөн. Манай жилийн орлого тэр үед 30 мянган юань байсан бол одоо 300 мянган юань болсон. Хуамао тосгоны тариачид өдөр бүр нүүр дүүрэн инээмсэглэн аж төрж байна гэжээ.
Жянсү мужийн Шюжөү хотын Жан Шяолөү хорооллын оршин суугчид урьд нь орхигдсон нүүрсний уухайн нурангин дунд амьдарч байжээ. Сүүлийн хэдэн жил тэд өөр тийш нүүн шилжиж, уурхайн нуранги нь үндэсний зэрэглэлийн ойн цэцэрлэгт хүрээлэн болсон байна. Жан Шяолөү хорооллын оршин суугчид үргэлж энэ цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалдаг байна.
Тус хорооллын зөвлөлийн дарга Ван Юнмэй хэлэхдээ: Оршин суугчид нүүсний дараа төрөл бүрийн экологийн хамгаалалтын ажилд ард олон идэвхтэй оролцсон. Бид уурхай нурсан бүсэд мод суулгах, цэцэрлэгт хүрээлэнд очиж, өвс мод засаж чимэглэх гээд олон ажил хийж байна. Мөн олон төрлийн аргаар экологийн соёлын бүтээн байгуулалтын тухай ухуулан сурталчилдаг юм гэжээ.
ХКН-ын XIX их хурлын тайланд үзэсгэлэнт Хятад орныг бүтээн байгуулахыг Хятадын ирээдүйн хөгжлийн 5 том зорилтын нэг болгосон байна. Энэ бол Хятадын ард түмний сэтгэлийн дуудлага юм.