ГХ-ны сайд Ван И 19-р их хурлын амжилт, ач холбогдолыг ярив
ХОУР-гийн мэдээ: 11-р сарын 2-ны өдөр Хятадын ГХ-ны сайд Ван И Ханойд Вьетнамын ерөнхий сайдын орлогч бөгөөд ГХ-ын сайд Пам Бин Минтай уулзав. Пам Бин Мин ХКН-ын XIX их хурлын асар их амжилтад халуун баяр хүргэв.
Ван И хэлэхдээ, ХКН-ын XIX их хурал өргөн ихээр хуралдаж, дэлхий дахины анхаарлыг татлаа. Энэ их хурлын улс төрийн хамгийн чухал амжилт бол ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний намын Төв хороо болон нийт намын гол төв болох байр суурийг нэн бататган тогтоож, Төв хорооны удирдлагын шинэ багийг сонгон бүрдүүлж, намын нийт 89 сая гишүүн эв санаа нэгтэйгээр шинэ эрин үеийн Хятадын онцлогтой социализмын аугаа их ялалтыг тэмцэн олох улс төрийн бат бэх үндэс суурийг тавьсан явдал болно. Онолын хамгийн чухал амжилт бол Ши Жиньпиний шинэ эрин үеийн Хятадын онцлогтой социализмын үзэл санааг батлан тогтоож, марксизмыг Хятадын бодитой байдалтай уялдуулсан шинэ дэвшлийг биелүүлж, хос зуун жилийн тэмцлийн зорилтыг биелүүлэх үзэл санааны хүчирхэг зэвсэг хангасан явдал болно. Практикийн хамгийн чухал ач холбогдол бол тус зууны дунд үед баян хүчирхэг, ардчилал соёл иргэншилтэй, эвсэг зохицонгуй үзэсгэлэнт сайхан социалист орчин үеийн хүчирхэг орныг бүтээн байгуулах замын зураг, цагийн хуваарийг бүх талаар төлөвлөж, Хятадын үндэстнүүдийн аугаа их сэргэн мандалтыг биелүүлэх үйл ажиллагааны зүглүүр хангасан явдал болно. Дэлхий дахинд хамгийн чухал ач холбогдол өгөх зүйл бол хөгжиж байгаа орнуудын орчин үеийн хөгжилтэй болох замыг тэлэн өргөтгөж, шинжлэх ухаанч социализмын 21-р зууны хөгжилд хүчирхэг их хөдөлгөх хүч хангасан явдал болно гэжээ.