"ХКН-ын XIX их хурал"-ыг таницуулах бага хурал болов

2017-11-20 15:42:05
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

"ХКН-ын XIX их хурал"-ыг таницуулах бага хурал болов

МУ-ын Засгийн   газрын Хэрэг эрхлэх газрын урилгаар ХКН-ын Төв Хорооны дэрэгдэх Намын Сургуулийн   байнгын дэд захирал Хэ Итин тэргүүтэй ХКН, Засгийн газрын төлөөлөгчид 11-р сарын   19-21-нд МУ-д айлчлал хийж байгаа бөгөөд 20-нд МУ-ын нийслэл Улаанбаатар хот   дахь Шангрила зочид буудлын хурлын танхимд "ХКН-ын ХIХ их хурал"-ыг таницуулах   бага хурал зохион явууллаа.

"ХКН-ын XIX их хурал"-ыг таницуулах бага хурал болов

МУ-д Хятадын хэргийг түр хамаарагч Ян Чиндүн   бага хурлыг даргалж, ХКН-ын Төв хорооны дэрэгдэх Намын сургуулийн байнгын дэд   захирал Хэ Итин үг хэлсэн байна.

"ХКН-ын XIX их хурал"-ыг таницуулах бага хурал болов

Хэ Итин юуны өмнө бага хуралд хүрэлцэн   ирж оролцож буй бүх зочдод хандан мэндчилгээ дэвшүүлж, талархал илэрхийжээ.   Тэрээр: ХКН, Засгийн газрын төлөөлөгчид бид ХКН-ын XIX их хурлын байдлыг   МУ-ын анд нөхдөдөө танилцуулж, хоёр талын харилцан ойлголцлыг нэмэгдүүлэн, хоёр   орны хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэх зорилгоор энэ айлчлалаа хийж байна гэж   тэмлэглээд, ХКН-ын XIX их хурлын гол гол ололт амжилтыг зургаан талаас   дэлгэрэнгүй танилцуулж, найрсаг дотно байдалд МУ-ын талын зочидтой санал бодлоо   гүнзгий солилцон, ХКН-ын баримталж буй үндэсний аюулгүй байдал, гадаад бодлого,   гадаад худалдаа, хөдөө аж ахуй, хүнсний аюулгүй байдал, боловсрол, шинжлэх ухаан   технологийн хөгжил, байгаль орчныг хамгаалах, "Нэг бүс, нэг зам" санаачилга ,   дэлхийн энх тайванг хамгаалах "Хятадын загвар" ,Зүүн Хойд Азийн хамтын   ажиллагаа, аюулгүй байдал зэрэг олон салбар дахь бодлого чиглэл, зорилтыг   хамарсан асуудлаар тэдний сонирхсон асуултад хариулав.

"ХКН-ын XIX их хурал"-ыг таницуулах бага хурал болов

20-нд болсон энэ   бага хуралд МУ-ын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Иргэний Зориг-Ногоон нам,   Үндэстэний ардчтлсан нам, Монгол ардын хувьсгалт нам, Ардчилсан нам, МУ-ын   Засгийн газрын байгууллагууд, УИХ-ын Байнгын хороодын холбогдох албаны хүмүүс,   МУ-ын Хятад судлаачид, МУ-ын ШУА, МУ-ын их дээд сургуулиудын төлөөлөл, БНХАУ-аас   МУ-д суугаа Элчин сайдын яамны дипломат ажилтнууд, МУ дахь Хятадын хөрөнгө   оруулалттай аж ахуйн нэгж, МУ дахь Хятадын харьяат нарын төлөөлөл, мөн Хятад   улсаас МУ-д суугаа сэтгүүлчид зэрэг 200 шахам хүн оролцсон   байна.

"ХКН-ын XIX их хурал"-ыг таницуулах бага хурал болов

/ХОУР-аас МУ-д суугаа сэтгүүлч О.Дарамбазар мэдээлэв/

Их уншсан

холбоотой мэдээ