Төрийн өмчийн аж ахуйн нэгжүүдийн өөрчлөлтийг түргэтгэнэ

2018-02-22 15:42:05
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Сүүлийн жилүүдэд Хятадын төрийн  өмчийн аж ахуйн нэгжийн эд хөрөнгө, өмчийн эрх, нийгмийн хөрөнгийг нэлээд их  хэмжээнд уялдуулж нэгтгэсэн юм. 2017 оны эцсийн байдлаар Хятадын төрийн өмчийн  аж ахуйн нэгжүүдийн 2/3-т иймэрхүү холимог өмчит тогтолцоо хэрэгжүүлж, хөгжлийн  үр ашгийг нийгэм, олон нийттэй улам өргөн хүрээнд хуваалцах болсон юм. Хятадын  төрийн өмчийн аж ахуйн нэгжүүдийн удирдах боловсон хүчнүүд саяхан хэвлэлд  ярилцлага өгөх үедээ: Ирээдүйд иймэрхүү холимог өмчтэй болох өөрчлөлтийг улам  түргэтгэж, төрийн өмчийн аж ахуйн нэгж дэх хувийн хэвшлийн хөрөнгийг эзлэх  хэмжээг улам нэмэгдүүлэх болно гэсэн байна. 

Хятадын төрийн өмчийн аж ахуйн  нэгжийн өөрчлөлтийн чухал тал болохын хувьд сүүлийн жилүүдэд холимог өмчит  тогтолцоонд шилжих нь улам бүр түргэсэж байна. 2017 оны тоо баримтаас үзвэл,  шинээр холимог өмчит тогтолцоонд шилжсэн төрийн өмчийн аж ахуйн нэгжийн тоо 700  хүрч, хөрөнгийн зах зээлээс нийгмийн 338 тэрбум 600 сая юанийн хөрөнгийг зээлсэн  байна.

Хятадын гангийн хамгийн том аж  ахуйн нэгж болох "Бао Ү" групп бол холимог өмчит тогтолцоог харьцангуй эрт  эхлүүлсэн төрийн өмчийн аж ахуйн нэгж юм. Одоогоор тус группийн 23 хувь буюу 115  салбар, охин компани нь холимог өмчит тогтолцоонд шилжиж, ашиг орлогынх нь 70  хувийг эдгээр холимог өмчит салбар компаниуд бүрдүүлж байна.  

Гангийн Бао Ү группийн ерөнхий захирлын орлогч Хү Ванмин 2017 онд  байгуулагдсан гуравдах талын гангийн үйлчилгээний индэр болох Өү Еэ Юнь  худалдаагаар жишээ татан танилцуулахдаа, холимог өмчийн болгох өөрчлөлт нь аж  ахуйн нэгжийн зах зээлийн өрсөлдөөнийг ихээр дээшлүүлж чадсан гэжээ. Тэрээр  хэлэхдээ: Зургаан аж ахуйн нэгж стратегийн  хөрөнгө оруулагч болж, 126 ажилчин анхны бүлэг хувьцаагаа нийлүүлснээр, Өү Еэ  Юнь худалдаа нь төрийн өмчийн хөрөнгө, төрийн бус хөрөнгө, ажилчдын эзэмшсэн  хувьцаа хамтарсан холимог эзэмшлийн эдийн засгийг бүрдүүлжээ. Сайн чанарын нөөц,  чадавхыг зээлдэн оруулах замаар тус индрийг инновацийн хөгжлийн шинэ хүчээр  сэлбэж, гол болох ажилчдын үндсэн хувьцааны эзэмшлийг хэрэгжүүлэх замаар ажилчид  болон аж ахуйн нэгжийн хамтын хөгжлийг биелүүлж чадсан юм. 2017 онд, Өү Еэ Юний  цахим худалдаагаар хийсэн арилжаа 68 сая 350 мянган тоннд хүрч, Хятадын гангийн  цахим худалдааны ажил төрлийн тэргүүлэх салбар болсон  гэжээ. 

2017 онд, гангийн Бао Ү групп Америкийн WL Rose компани, Хятад,  Америкийн ногоон сан, Тендерийн ажил хариуцсан корпорацтай хамтран Хятадын анхны  гангийн аж үйлдвэрийн бүтцийг зохицуулах Сы Юнь Хэ санг санаачлан байгуулсан юм.  Хувьцаа эзэмшигч 4 тал нь тус бүр 25 хувийн хувьцаа эзэмшиж, аливаа жил төрлийг  хөрөнгө оруулалтын бодлого тогтоох комисс зах зээлийн зарчмын дагуу шийдвэр  гаргадаг байна. Энэ талаар Хү Ванмин хэлэхдээ:  Хятадын  Бао Ү группийн бүх охин компани бүгд нээлттэй байдлаа хэвээр байлгаж, холимог  тогтолцооны өөрчлөлтийн ажлаа түргэтгэж байна. Нийтийн өмчийн бус хөрөнгийн  харьцааг цаашид улам дээшлүүлэх болно гэжээ.

Хятадын хувьцаа эзэмшигч Чэн Түн  корпорац бол Хятадын төрийн өмчийн аж ахуйн нэгжийн ерөнхий туршилтын бүс юм.  Хэдэн жилийн турш хувьцаагаа биржид арилжсан компаниар гол болгож, тус корпорац  гол ажил төрлийн холимог өмчийн тогтолцооны өөрчлөлтийг биелүүлж, хөрөнгийг үнэт  цаас болгосон хэмжээ 82.7 хувьд хүрчээ. Үүний зэрэгцээ гадаадын хөрөнгийг аж  ахуйн нэгжийн холимог өмчийн тогтолцооны өөрчлөлтөд татан оруулж, хувьцаагаа  биржид гаргасан Жүн Чү хувьцаат компани дэлхийн ложистикийн том компани Полосыг  урьж 2 дахь том хувьцаа эзэмшигчээ болгон, хувьцаа эзэмшсэн хэмжээ нь 15 хувьд  хүрчээ. Хятадын Чэн Түн компанийн дэд ерөнхий захирал Ли Юшэн хэлэхдээ, Бид гадаадын хөрөнгийг компанийн  удирдан хамааралтад оролцуулж, өндөр үр ашигтай тэргүүний менежментийн систем,  гадаадын баялаг туршлагыг ашиглан, стратегийн зорилгоо тэлж, хоёр талын  стратегийн эх баялгийг уялдуулж, Жүн Чү компанийн гадаад, дотоод хоёр зах  зээлийг тэлэх болно гэжээ.

 

Их уншсан

холбоотой мэдээ