ХКН-ын Төв Хорооны УТТ-ны Байнгын Хороо хуралдав
2-р сарын 22-нд, ХКН-ын Төв Хорооны УТТ-ны Байнгын Хороо хуралдаж, Хэбэй мужийн Шюн-Ань шинэ бүсийн төлөвлөл, бэлгэл ажлын тухай тайланг сонсов. ХКН-ын Төв Хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин хуралд оролцон, чухал үг хэлэв.
Хуралд, Шюн-Ань шинэ бүсийг төлөвлөн байгуулж буй нь Бээжин, Тяньжинь, Хэбэй мужийг цогц хөгжүүлэхийн тулд Ши Жиньпин даргаар гол цөм болгосон намын төв хорооноос гаргасан бас нэгэн түүхэн чухал бодлого юм. Бээжингийн нийслэлийн бус чадавхыг хуваалцаж, хүн ам ихтэй бүсийг хөгжүүлэх арга барилыг турших, Бээжин, Тяньжинь, Хэбэй мужийн орон зайн бүтцийг өөрчлөх, чанартай хөгжил, орчин үеийн эдийн засгийн системийг байгуулах шинэ хөдөлгүүрийг урагшлуулахад бодит утга учиртай бөгөөд түүхэн чухал ач холбогдолтой юм гэжээ.
Намын Төв Хорооны удирдлагад дор, Төрийн зөвлөлийн холбогдох яам хороо, Бээжин, Тяньжинь хотын дэмжилгээр Хэбэй хот Бээжин, Тяньжинь, Хэбэйг цогц хөгжүүлэх ажлын хэсгийн алба, мэргэжлийн зөвлөгөө өгөх хороо зэрэгтэй хамтран гүнзгий судалгаа хийж, талуудын саналыг бүрэн сонсож, сайтар хянаж тохиолдуулж, Шюн-Ань шинэ бүсийн төлөвлөлт, бэлгэл ажлыг чухал ахицад хүргэх болно гэж хурлаар мэдэгджээ.