ХКН-ын Төв Хорооны улс төрийн товчоо хуралдав
2-р сарын 24-нд, ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчоо хуралдаж, энэ оны 2-р сарын 26-28-ны өдрүүдэд Бээжин хотноо ХКН-ын 19 дэх сонгуулийн Төв хорооны 3-р бүгд хурлыг хуралдахаар шийдэв. ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жинь хурлыг даргалав.
Хурлаар ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчоо Төв хороод дэвшүүлсэн ажлын тайланг хэлэлцэв.
ХКН-ын Төв Хорооны улс төрийн зөвлөлийн "ХКН-ын Төв хороо нам, төрийн байгууллагын өөрчлөлтийг гүнзгийрүүлэх тухай тогтоол"-ын эх бичгийг намын болом намын бус хүрээнд санал асуулга явуулах байдлын тайланг сонсож, "Нам, төрийн байгууллагын өөрчлөлтийг гүнзгийрүүлэх санал"-ыг хэлэлцэж, энэ удаагийн хурлын хэлэлцүүлгийн саналд засвар оруулсны дараа эх бичгийг хянан хэлэлцэх хүсэлтийг ХКН-ын 19 дэх сонгуулийн Төв хорооны 3-р бүгд хуралд дэвшүүлэх шийдвэр гаргав.
Н.Пүрэвжав