Хятад улс 5G технологийг туршин хөгжүүлж байна
26-нд Бээжингийн Хуайриу дүүргийн 5G технологийн паркад Хятадын IMT-2020 (5G) технологийн баг Хуавэй компанитай хамтран Хятадын 5G технологийн судалгааны 3 дахь шатны шинэ технологийн туршилт хийснээр 3 дахь шатны туршилтын ажил албан ёсоор эхэлснийг харууллаа гэж Хятадын IMT-2020 (5G) технологийн багийнхан мэдээлэв.
2017 оны 11-р сард, Хятадын аж үйлдвэр мэдээлэлжүүлэлтийн яам 5G технологийн судалгааны 3 дахь шатны ажлыг эхлүүлэх тухай мэдэгдэл гаргаж, туршилтын зорилт, агуулга, үзүүлэлтийн шаардлагыг тодорхойлон, туршилтын орчны бүтээн байгуулалтыг сайжруулж, тоноглолыг зохион бүтээж, үйлдвэрлэхээ түргэтгэн, 2018 онд багтаан 3 дахь шатны туршилтын үндсэн зорилтыг биелүүлж, Хятадын 5G технологийн туршилтыг өргөн цар хүрээтэй зохион явуулахад тулгуур үүрэг гүйцэтгэхийг холбогдох байгууллагаас шаардсан байна.