Шинэ эриний Хятадын онцлогтой социалист үзэл санааг танилцуулах хурал болов
2018-02-28 11:35:59
2-р сарын 27-нд Филиппиний Манилад, ХКН-ын Төв хорооны Гадаадтай харилцах хэлтсийн орлогч дарга Гүө Ежөү тэргүүтэй ХКН-ын төлөөлөгчид Ши Жиньпин даргын шинэ эриний Хятадын онцлогтой социалист үзэл санааг танилцуулах тусгай хурал зохион байгуулжээ. Хуралд Филиппиний Үндэсний хурлын дарга Акуйлино III, конгрессын дарга Алварез зэрэг Ардчилсан Ардын хүчний намын удирдагчид болон боловсон хүчин, хэвлэл мэдээллийн төлөөлөгч зэрэг 400 орчим хүн оролцжээ.
ХКН-ын төлөөлөгчид Филиппинд байх хугацаандаа тус улсын Ардчилсан Ардын хүчний намынхантай хэлэлцээ хийж, засгийн эрх баригч намуудын удирдагчтай уулзсан бөгөөд Ардчилсан Ардын хүчний намын анхан шатны салбарт айлчилжээ.Сайн-Өлзий