ХКН-аар удирдуулах нь Хятадын онцлогтой социализмын жинхэнэ мөн чанар мөн
28-нд Рэньминь Рибао сонин "ХКН-аар удирдуулах нь Хятадын онцлогтой социализмын жинхэнэ мөн чанар мөн гэх дүгнэлтийг үндсэн хуульд оруулах нь онол, практик, тогтолцооны үндэслэлтэй юм" хэмээх өгүүлэл нийтэллээ.
"Хятадын онцлогтой социализмын цөм нь ХКН-ын удирдлага мөн” гэдэг бол Ши Жиньпин даргын шинэ эриний Хятадын онцлогтой социализмын үзэл санааны чухал дүгнэлт мөн. “Үндсэн хуулийн зарим агуулгад өөрчлөлт оруулах тухай ХКН-ын төв хорооны санал зөвлөгөө”-нд тус өгүүлбэрийг үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн хоёрдугаар заалтад оруулах нь ХКН-ын XIX их хурлын үзэл санаа, Ши Жиньпин даргын шинэ эриний Хятадын онцлогтой социалист үзэл санааг гүнзгий хэрэгжүүлж, үндсэн хуулийг боловсронгуй болгож хөгжүүлэх чухал арга хэмжээ юм. Үндсэн хуулийг ийм агуулгаар баяжуулах нь онол, практик, тогтолцооны бүрэн үндэслэлтэй юм.