ХКН-ын XIX удаагийн Төв хорооны III бүгд хурал өндөрлөв

2018-03-01 17:41:16
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

ХКН-ын XIX удаагийн Төв хорооны III бүгд хурал өндөрлөв

28-нд Бээжин хотноо 3 хоног үргэлжилсэн ХКН-ын XIX удаагийн Төв хорооны III бүгд хурал   өндөрлөв. Бүгд хурлаар БХАТИХ, ХАУТЗЗ-д төрийн байгууллагын шинэ ээлжийн удирдлагад санал болгож буй нэрсийн жагсаалт, УТЗЗ-ийн удирдлагад санал болгосон нэрсийн жагсаалтыг хянан хэлэлцэж, "ХКН-ын Төв хорооны нам, төрийн байгууллагын өөрчлөлтийг гүнзгийрүүлэх төслийн тухай тогтоол", "Нам, төрийн байгууллагын өөрчлөлтийг гүнзгийрүүлэх төсөл"-ийг хянан баталжээ. Бүгд хуралд ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин   чухал илтгэл тавьжээ. 

ХКН-ын XIX удаагийн Төв хорооны III бүгд хурал өндөрлөв

ХКН-ын XIX удаагийн Төв хорооны III бүгд хурлын хаалтын ёслолын дараа нийтэлсэн албан мэдээнд тэмдэглэхдээ: бүгд хурлаар удахгүй хуралдах гэж буй XIII сонгуулийн БХАТИХ-ын анхдугаар чуулганы тэргүүлэгчид, XIII сонгуулийн ХАУТЗЗ-ийн анхдугаар чуулганы тэргүүлэгчдэд санал болгосон төрийн байгууллагын удирдагчдын нэрсийн жагсаалт, ХАУТЗЗ-ийн удирдагчдад санал болгосон нэрийн жагсаалтыг ХКН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчоо намын дотооддоо өргөн хүрээнд санал асууж, хэлэлцүүлэг хийж, зөвшилцсөний үндсэн дээр боловсруулсан юм. Бүгд хурлаар "Нам, төрийн байгууллагын өөрчлөлтийг гүнзгийрүүлэх төсөл"-ийн зарим агуулгыг хууль дүрмийн дагуу XIII сонгуулийн БХАТИХ-ын анхдугаар чуулганд дэвшүүлэн хянан хэлэлцүүлэх болно.
Бүгд хурал нь ХКН-ын XIX удаагийн Төв хорооны анхдугаар бүгд хурлаас хойших ХКН-ын Төв   Хорооны Улс Төрийн Товчооны ажлыг өндрөөр үнэлж, XIII сонгуулийн БХАТИХ-ын анхдугаар чуулган, XIII сонгуулийн ХАУТЗЗ-ийн анхдугаар чуулганыг сайтар хийх нь бүх нам, бүх улс, бүх үндэстний ард иргэдийг дайчлан, чинээлэг нийгмийг бүх талаар бүтээн байгуулах, шинэ эриний Хятадын онцлогтой социализмын аугаа их амжилтын төлөө тэмцэхэд чухал ач холбогдолтой юм гэж онцолжээ.   

ХКН-ын XIX удаагийн Төв хорооны III бүгд хурал өндөрлөв

Бүгд хурлаас: нам, төрийн байгууллагын өөрчлөлтийг гүнзгийрүүлэх бол улс орны засаглалын тогтолцоо болон засаглалын чадварыг орчин үеийн түвшинд хөгжүлэх гүнзгий өөрчлөлт юм. нам, төрийн байгууллагын  эрх үүргийн тогтолцоо бол Хятадын онцлогтой социализүмын тогтолцооны чухал бүрэлдэхүүн, ХКН төр улсыг удирдах чухал баталгаа юм гэжээ. Шинэ эрин үе, шинэ зорилтод дэвшүүлсэн шаардлагын дагуу манай нам өөрчлөлтийг бүх талаар гүнзгийрүүлэх үйл явцад төр улсын засаглалын систем, засаглалын хүчин чадлыг орчин үеийн болгохыг түргэтгэн, Хятад улсын социализмын тогтолцооны давуу талыг сайтар гүйцэтгэх ёстой гэв.  Бүгд хуралд нам, төрийн байгууллагын өөрчлөлтийг гүнзгийрүүлэх зорилт нь иж бүрэн системтэй, шинжлэх ухаанч, дүрэмжсэн, өндөр үр ашиг бүхий нам, төрийн байгууллагын эрх үүргийн системийг байгуулж, бүх талыг харгалзсан, олон талыг зохицуулах чадвар бүхий удирдлагын систем, үүрэг хариуцлагын нарийн хуваарьтай, хуулийн дагуу ажлаа өрнүүлэх засгийн газрын систем, Хятадын онцлогтой, дэлхийн тэргүүний зэрэглэлийн зэвсэгт хүчний систем, өргөн хэлхээ холбоотой, иргэдэд үйлчлэх олон нийтийн ажлын системийг буй болгоно. Үүний улмаар АТИХ, Засгийн газар, УТЗЗ, хянан шалгах байгууллага, шүүх, прокурор, олон нийтийн байгууллага, аж ахуй төсвийн байгууллага, нийгмийн байгууллагын намын нэгдмэл удирдлага дор үйл ажиллагаагаа зохицуулж, хүчээ нэгтгэн, төр улсаа засах хүчин чадал, түвшнийг бүх талаар дээшлүүлнэ гэжээ.

ХКН-ын XIX удаагийн Төв хорооны III бүгд хурал өндөрлөв

Бүгд хурлаас: нам, төрийн байгууллагын өөрчлөлтийг гүнзгийрүүлэх бол өөрчлөлтийн тэргүүн чухал үүрэг, ХКН удирдах тогтолцоог бүх талаар улам боловсронгуй болгож, нийгмийн олон салбар дахь намын зохион байгуулалтын удирдах байр суурийг эрчимжүүлэн, нам төрийн байгууллагыг нэгдсэн журмаар төлөвлөж, намын сахилга бат шалгах тогтолцоо, улс орны хянан шалгах тогтолцооны өөрчлөлтийг ахиулах хэрэгтэй. Мөн засгийн газрын байгууллага нэгжийн байршуулалт, эрх үүргийн хуваарлалтыг сайжруулах нь нам, төрийн байгууллагын өөрчлөлтийн чухал   ажил үүрэг юм. Өндөр чанартай хөгжихийн төлөө орчин үеийн эдийн засгийн   тогтолцоог бий болгож, засаглалыг цомхотгон, эрхийг суллах ажлыг гүнзгийрүүлэн, зах зээлийн хяналт удирдлага, хууль хэрэгжилтийн тогтолцоог боловсронгуй болгож, байгалийн нөөц, экологийн орчны удирдлагын механизмаа өөрчилж, олон нийтийн үйлчилгээний удирдлагын тогтолцоог сайжруулж, үйл явдлын болж буй үе, болсны дараах хяналт удирдлагаа эрчимжүүлж, засаглалын үр ашгийг дээшлүүлэн, засгийн газрын ажлын хүчин чадлыг нэмэгдүүлж, ард түмнээсээ талархал хүлээсэн, үйлчилгээний чанартай засгийн газрыг байгуулах хэрэгтэй. Мөн нам засаг, армийн тогтолцооны өөрчлөлтийг нэгдсэн журмаар төлөвлөх хэрэгтэй. Үүнд төв хороо, орон нутгуудын үүрэг хариуцлагын харилцааг өөрчлөн сайжруулж, төв засгийн газраас орон нутаг хүртэлх засаглалын саадгүй, эрч хүчтэй явагдахыг баталгаажуулах ажлын тогтолцоог бий болгож, нам, төрийн байгууллагын хууль тогтоомжийг боловсронгуй болгон, байгууллага нэгжүүдийг хуулийн дагуу удирдан, албан байгууллага, ажил үүрэг, эрх мэдэл, ажлын хариуцлага зэргийг хуульд тодорхой заан, засгийн газрын хэрэгжүүлэх агентлагуудын эрх мэдэл, үүрэг хариуцлагын жагсаалтын тогтолцоог бүх талаар хэрэгжүүлж, тухайлсан ажлыг журамжуулж, эрхээ ил тод байдалд хэрэгжүүлэхийг баталгаажуулах хэрэгтэй гэжээ. 

ХКН-ын XIX удаагийн Төв хорооны III бүгд хурал өндөрлөв


Их уншсан

холбоотой мэдээ