Төрийн зөвлөлийн намын дугуйлангийн хуралдаан болжээ

Д.Хүчитбаатар 2018-03-02 10:43:48
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Төрийн зөвлөлийн намын  дугуйлангийн хуралдаан болжээ

ХКН-ын Төв хорооны Улс  төрийн товчооны байнгын хорооны гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайд, Төрийн  зөвлөлийн намын дугуйлангийн нарийн бичгийн дарга Ли Кэчян 3-р сарын 1-ний өдөр  Төрийн зөвлөлийн намын дугуйлангийн хуралдааныг даргалж, намын ХIХ сонгуулийн  төв хорооны III бүгд хурлын үзэл санаанаас суралцсан байна. 

Төрийн зөвлөлийн намын  дугуйлангийн хуралдаан болжээ

Хурлаар, ерөнхий нарийн  бичгийн дарга Ши Жиньпиний хуралд тавьсан ажлын тайлан нь намын ХIХ сонгуулийн  төв хорооны анхдугаар бүгд хурлаас хойш, Төв хорооны Улс төрийн товчоо бүх нам,  бүх улс, нийт үндэстнүүдийн ард түмэнтэй эв санаагаа нэгтгэн, нам болон улс орны  олон салбарын ажил үйлсийг шинэ амжилтад хүргэсэн тухай системчилсэн дүгнэлт  хийсэн юм. Бүгд хурлаар ХIII сонгуулийн БХАТИХ-ын анхдугаар чуулганд санал  болгох төрийн байгууллага нэгжийн удирдах боловсон хүчний нэрсийн жагсаалт,  УТЗЗ-ийн ХIII удаагийн БХХ-нд санал болгох УТЗЗ-ийн БХХ-ны удирдах боловсон  хүчнүүдийн нэрсийн жагсаалтыг хянаж баталсан. Мөн “Нам болон төрийн байгууллага  нэгжийн өөрчлөлтийг гүнзгийрүүлэх тухай ХКН-ын Төв хорооны шийдвэр”, “Нам болон  төрийн байгууллагын өөрчлөлтийг гүнзгийрүүлэх төсөл” зэргийг баталж, нам улс  орныг бүх талаар удирдах, ард түмнээр төв болгох, зохицолтой бөгөөд өндөр үр  ашигтай ажиллахыг баримтлах, хуулийн засаглалыг бүх талаар гүнзгийрүүлэх зэрэг  зарчмыг тууштай хэрэгжүүлж, нам болон төрийн байгууллагын чиг үүргийн  тогтолцоонд оршиж байгаа дутагдлыг шийдвэрлэхээр болсон. Мөн нам болон төрийн  байгууллагын өөрчлөлтийг удирдах үзэл санаа, зарчим, зорилт, үүрэг зэргийг  тодорхойлсон нь улс орны засаглалын систем, хүчин чадавхыг орчин үеийн болгохыг  түргэтгэх, Хятадын онцлогтой социалист тогтолцоог улам боловсронгуй болгох  зэрэгт маш чухал ач холбогдолтой юм гэжээ.

Ши Жиньпин даргаар төв  болгосон намын төв хорооны эргэн тойронд эв санаагаа нэгтгэн, ХIII сонгуулийн  БХАТИХ-ын анхдугаар чуулган, Төрийн зөвлөлийн намын дугуйлангийн хуралдаанаар  хянаж баталсан байгууллага нэгжийн өөрчлөлтийн төслийн дагуу, хариуцлагыг  оновчтой оногдуулж, зохицуулалтын механизм байгуулан, засгийн газрын бүтцийн  өөрчлөлтийг улам идэвхтэй хэрэгжүүлж, холбогдох ажлыг улам нарийн хянуур  гүйцэтгэхийг намын дугуйлангийн хуралдаанаас бүх шатны засаг захиргаанаас  шаардсан байна.

Их уншсан

холбоотой мэдээ