Их Хянганд хар тогоруу хаваржиж байна

2018-03-02 16:34:02
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Их  Хянганд хар тогоруу хаваржиж байна

Синьхуа агентлагийн мэдээ: ӨМӨЗО-ны Их Хянганы үндэсний  зэрэглэлийн байгалийн дархан цаазтай Ханьма бүсэд улсын 1-р зэргийн хамгаалалтад  орсон хар тогоруу хаваржиж байгааг тус бүсийн ажилтан дурангаар харж, олж  мэджээ. Тус бүсээс хар тогорууг анх удаа харж байгаа нь энэ юм  байна.

Шувуу судлаач мэргэжилтний танилцуулснаар, дэлхийн  байгаль хамгаалах холбооноос хар тогорууг удам тасрах дөхөж байгаа амьтны улаан  номд оруулсан билээ. Дэлхийд нийт 6000 гаруй хар тогоруу байгаа аж. Хятадын Хар  мөрний сав газраар хар тогоруу байдаг. Одоо Бө-Ян Хү нууранд дэлхийн хамгийн  олон хар тогоруу өвөлждөг болжээ.

Хятадын үндэсний зэрэглэлийн байгалийн дархан цаазтай  Ханьма бүс Их Хянганы баруун биед байрладаг бөгөөд дэлхийн чухал ус намгархаг  газар гэгдэж байгаа юм. Их Хянганд арилжааны зориулалтаар мод огтлохыг  хориглосноор байгаль экологи сэргэн, амьтны төрөл зүйл олширч, ховор амьтад  нэмэгдсээр байна.

Их уншсан

холбоотой мэдээ