УТЗЗ-ийн XIII сонгуулийн Бүх Хятадын хорооны анхдугаар чуулган 3-15-нд болно
УТЗЗ-ийн XIII сонгуулийн Бүх Хятадын хорооны анхдугаар чуулган 3-ны15 цагт нээгдэж, 15-ны үдээс хойш өндөрлөнө. Чуулганы хэвлэлийн төлөөлөгч Ван Гүөчин 2-нд Ардын их хурлын ордонд хэвлэл мэдээллийнхэнд хандан энэ талаар танилцууллаа.
Энэ оны жилийн ээлжит чуулган голдуу УТЗЗ-ийн Бүх Хятадын хорооны байнгын хорооны ажлын тайлан, санал зөвлөгөөний ажлын тайланг сонсон, хянан хэлэлцэж, XIII дахь сонгуулийн БХАТИХ-ын анхдугаар чуулганд сул оролцож, засгийн газрын ажлын тайлан, бусад тайланг сонсон хянан хэлэлцэж, үндсэн хуульд өөрчлөлт оруулах хуулийг төсөл, хянан шалгах хуулийн төсөл зэргийг авч хэлэлцэн, Хятадын ардын УТЗЗ-ийн дүрмийн өөрчлөлт оруулах төсөл, УТЗЗ-ийн XIII удаагаа сонгогдсон Бүх Хятадын хорооны улс төрийн тогтоол, тайлан зэргийг хянан хэлэлцэж, батлан, УТЗЗ-ийн XIII удаагаа сонгогдсон Бүх Хятадын хорооны дарга, орлогч дарга, нарийн бичгийн дарга, байнгын гишүүдийг сонгох болно гэжээ. Баатар орчуулав