Хятадын эдийн засаг энэ онд үргэлжлэн тогтвортой сайжрах болно
2-нд Бээжин хотноо УТЗЗ-ийн XIII сонгуулийн Бүх Хятадын хорооны анхдугаар чуулганы хэвлэлийн бага хурал боллоо. Чуулганы хэвлэлийн төлөөлөгч Ван Гүөчин Хятадын эдийн засгийн байдлын тухай сэтгүүлчдийн асуултад хариулахдаа: Үргэлжлэн тогтвортой сайжрах нь энэ оны Хятадын эдийн засгийн хөгжлийн гол чиг хандлага болно гэжээ.
Ван Гүөчин хэлэхдээ: Ноднин Хятадын эдийн засаг 82 их наяд юаньд хүрч, Их Британи, Энэтхэг, Франц, Итали, Бразил, Канад зэрэг 6 орны ДНБ-ний нийлбэртэй тэнцсэн. Хятадын эдийн засгийн өсөлтийн хурд 6.9 хувьд хүрсэн нь дэлхийн гол гол эдийн засгийн цогцын дунд ч сайнд тооцогдох юм гэжээ.
Ван Гүөчин хэлэхдээ: Хятадын эдийн засаг өндөр чанартай хөгжлийн шинэ цаг үед орж, чанараа сайжруулан, үр ашгаа нэмэгдүүлж, хөгжлийн арга хэлбэрээ өөрчлөх зэрэг нь эдийн засгийн ажлын гол тал боллоо. Бодит эдийн засгийг ихээр хөгжүүлж, төрөл бүрийн эрсдэлээс эрс хамгаалж, өөрчлөлтийг бодит үр ашигт хүргэж, хангамжийн талын бүтцийн өөрчлөлтийг гүнзгийрүүлэн, ардын амьжиргааны баталгааны механизмыг боловсронгуй болгох болно гэжээ.