Их гүрнүүдийн хооронд саад хийхгүй байх ёстой гэжээ
2-нд Бээжин хотноо УТЗЗ-ийн XIII сонгуулийн Бүх Хятадын хорооны анхдугаар чуулганы хэвлэлийн бага хурал боллоо. Чуулганы хэвлэлийн төлөөлөгч Ван Гүөчин манай радиогийн сэтгүүлчдийн асуултад хариулах үедээ: Одоогийн дэлхийн олон орон, ялангуяа их гүрнүүдийн хооронд хамтран ажиллаж, хамтдаа ашиг хүртэхээр гол болгосон шинэ хэлбэрийн олон улсын харилцаа тогтоох ёстой. Харин сөргөлдөх үзэл баримтлалаар саад хийж, харилцан зай барьж, сэжиглэн гүтгэхгүй байх хэрэгтэй гэжээ.
Сүүлийн үед барууны хэвлэл Хятад улс соёлоо уламжлан дамжуулах зэрэг аргаар барууны орнуудад нэвтрэн орох гэж оролдож байна, “Sharp power” гэгчээр барууны орнуудад нөлөөлөх гэж байна гэж цуурхал тарааж байна. Ван Гүөчин хэлэхдээ: Шинэ үг зохиож, Хятадыг гүтгэж байгаа нь анхны тохиолдол биш. Энэ нь эцсийн удаа биш гэдэгт итгэж байна. Соёл нь солилцоо хийдэг учраас улам өнгө жавхаатай болж, хүн төрөлхтөн солилцоо хийдэг учраас урагшлан дэвшдэг юм. Соёл дамнан уламжлах нь өөр өөр улс орон, ард түмний ойлголцлыг нэмэгдүүлж, дэлхийн энх тайванд тус дөхөм үзүүлэн, хүн төрөлхтний дэвшилд чухал үйлдэл үзүүлж байдаг гэжээ.
Ван Гүөчин: Хятадын гадаадад уламжлан дамжуулах ажил нь дэлхий дахинд Хятадыг танилцуулах зорилготой бөгөөд үнэн бодит, бүх талын Хятадын дүр төрхийг танилцуулахаар хичээсээр ирсэн юм. Хятадын хүчин чадал нэмэгдэхийн хэрээр гадаадад сурталчлан уламжлах ажил ч эрчтэй болж, олон улсын хамтын нийгэмлэгийн Хятад улсыг цаг тухайд нь, зөв оновчтой, бүх талаар ойлгоход тусалж, өөрийн байдлаа харуулсан. Энэ нь ямар ч өө сэвгүй хэрэг юм гэжээ.