2022 оны Бээжингийн өвлийн олимпод Хятадын тамирчид бүх төрөлд өрсөлдөнө

2018-03-03 17:08:47
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat


3-нд УТЗЗ-ын Бүх Хятадын хорооны гишүүн, 2022 оны Бээжингийн өвлийн  олимп, өвлийн пара олимпын зохион байгуулах хорооны тамирчдын зөвлөлийн дарга Ян  Ян хэлэхдээ, 2022 оны Бээжингийн өвлийн олимпын наадамд оролцох Хятадын баг  төлөөлөгчид хоёр зорилт тавьж ажиллаж байна. Нэн тэргүүнд өвлийн олимпын  тэмцээний бүх төрөлд оролцохын тулд ирэх дөрвөн жилд Хятадын өвлийн спортын  тамирчид бүх хүчээрээ чармайж, дэлхийн зиндаанд хүрч, бүх төрөлд өрсөлдөх эрх  авахаар хичээх болно. Дараа нь бид уламжлалт давуу төрөлдөө улам илүү амжилт  гаргаж, улам олон алтан медаль авч, эх орныхоо яруу алдрыг мандуулахын  төлөө тэмцэх явдал болно гэжээ. Баатар  орчуулав

 

Их уншсан

холбоотой мэдээ