3-р сарын 5: XIII дахь сонгуулийн БХАТИХ-ын 1-р чуулганы нээлт болно
Синьхуа агентлагийн мэдээ: 3-р сарын 5-ны 9 цагт XIII дахь сонгуулийн БХАТИХ-ын 1-р чуулган Ардын их хурлын ордонд нээгдэж, Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян засгийн газрын ажлаа тайлагнаж, 2017 оны үндэсний нийгэм эдийн засгийн хөгжлийн төлөвлөгөөг хэрэгжүүлсэн байдал болон 2018 оны төлөвлөгөөний төслийн тухай Төрийн зөвлөлийн тайланг шалган судалж, үндсэн хуульд засвар оруулах төслийн саналын тухай БХАТИХ-ын байнгын хорооны тайлбарыг сонсох болно. Үдээс хойш нь олон төлөөлөгчид тус тусдаа бүгд хурал хийж, засгийн засгийн газрын ажлын тайланг авч хэлэлцэнэ.
Хятадын Үндэсний радио, төв телевиз, Хятадын олон улсын радио, телевиз тус чуулганы нээлтийн ёслолыг шууд нэвтрүүлж, төвийн гол мэдээллийн сайтууд цаг тухайд нь мэдээлэл хүргэнэ. Сарантуяа