Хятадын батлан хамгаалахын хөрөнгө оруулалтын төвшин дэлхийн гол гол улс орноос доогуур байна

2018-03-04 14:51:32
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятадын батлан хамгаалахын хөрөнгө оруулалтын төвшин дэлхийн гол гол улс орноос доогуур байна

2018 оны   Хятадын батлан хамгаалахын төсвийн нэмэгдлийг гадаадынхан ихэд анхаарч байна.   4-нд Бээжин хотноо XIII сонгуулийн БХАТИХ-ын анхдугаар чуулганы хэвлэлийн   төлөөлөгч Жан Есүй хэлэхдээ: Батлан хамгаалахын шаардлага, улс ардын эдийн   засгийн хөгжлийн түвшний дагуу батлан хамгаалахын төсөвт зохицуулалт хийх нь   түгээмэл арга юм. Хятадын батлан хамгаалахын хөрөнгө оруулалтын түвшин дэлхийн   гол гол улс орноос доогуур байна гэжээ.

Жан Есүй   танилцуулж хэлэхдээ: Сүүлийн жилүүдэд Хятад улс батлан хамгаалахын хөрөнгө   оруулалтаа зохих хэмжээгээр өсгөсөн. Түүний зонхилох хэсгийг урьд хөрөнгө   оруулалт бага байсныг нөхсөн шинжтэй юм. Түүнийг гол нь зэвсэг тоноглолоо   шинэчлэх, цэргийн хүний амьдралыг сайжруулах, анхан шатны цэрэг ангийн дасгал   боловсролын нөхцөлийг сайжруулахад зарцуулсан юм гэжээ. 
Тэрээр: Батлан   хамгаалалтын төсөв ДНБ-д эзлэх хэмжээ, улс орны санхүүгийн хөрөнгө оруулалт, хүн   тутамд ногдох тооноос үзвэл Хятадын батлан хамгаалалтдаа хөрөнгө оруулалт хийж   байгаа түвшин дэлхийн гол гол орноос доогуур байна гэжээ. 
Тэрээр цохон   тэмдэглэхдээ: Хятад улс энх тайван хөгжлийн замаар эх эцэсгүй замнаж,   сэргийлэлтийн чанартай батлан хамгаалахын бодлого хэрэгжүүлж байна. Хятад улсын   хөгжил аль ч оронд заналхийлээгүй юм гэжээ. 

Их уншсан

холбоотой мэдээ