XIII удаагийн БХАТИХ-ын анхдугаар чуулганы хурлын хугацааг нийтлэв

Уртнасан 2018-03-04 14:54:39
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

XIII удаагийн БХАТИХ-ын анхдугаар чуулган 3-р сарын  5-20-нд Бээжинд болж, чуулган 15 хоног хагас үргэлжлэх юм. Энэ удаагийн БХАТИХ  сүүлийн жилүүдийн хугацаагаар хамгийн урт, хэлэлцэх агуулга хамгийн олон чуулган  болох юм.

4-нд хийлгэсэн хэвлэлийн бага хуралд АТИХ-ын шинэ  хэвлэлийн төлөөлөгч Жан Е Сүйгийн танилцуулснаар, энэ удаагийн чуулган, засгийн  газрын ажлын тайланг хянан хэлэлцэх, төлөвлөгөөний тайлан, төсвийн тайланг хянан  хэлэлцэх, үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл, хяналтын хуулийн  төслийг хянан хэлэлцэх, БХАТИХ-ын байнгын хорооны ажлын тайлан, Дээд шүүхийн ажлын тайлан, Дээд прокурорын ажлын тайланг хянан хэлэлцэх, Төрийн зөвлөлийн  байгууллагын өөрчлөлтийн төслийг хянан хэлэлцэх, төрийн байгууллагын бие  бүрэлдэхүүн хүмүүсийг сонгох, томилох шийдвэр гаргах зэрэг 10 зүйлийн хэлэлцэх  үйл явцтай гэжээ.

Чуулганы үеэр мөн үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах,  АТИХ-аас хууль тогтоох, хяналт тавих, мөн эдийн засаг, нийгмийн хөгжил дэх  халуун цэгийн асуудлаар 14 удаа хэвлэлийн бага хурал зохионо. 3-р сарын 20-ны  үдээс өмнө их хурал өндөрлөсний дараа Төрийн зөвлөлийн шинэ ерөнхий сайд гадаад дотоодын сурвалжлагчидтай уулзаж, асуултад хариулах болно  гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ