Гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих шинэ хууль боловсруулна

2018-03-04 16:32:38
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

4-нд Бээжин хотноо ХIII сонгуулийн БХАТИХ-ын анхдугаар  чуулганы хэвлэлийн төлөөлөгч Жан Есүй хэлэхдээ: Хятад улс урьдын "Гадаад  дотоодын хөрөнгө хоршсон аж ахуйн нэгжийн хууль”,“Гадаадын хөрөнгө оруулалттай  аж ахуйн нэгжийн хууль”, “Гадаад дотоодын хамтын ажиллагааны аж ахуйн нэгжийн  хууль ” зэрэг “Гадаадын хөрөнгө оруулалтын 3 хууль” -ийг нэгтгэж, гадаадын  хөрөнгө оруулалтыг дэмжиж, хамгаалах шинэ хуулийг боловсруулна  гэжээ.       

Тэрээр: Шинэ хууль боловсруулж байгаа нь нээлттэй  хэлбэрийн эдийн засгийн шинэ тогтолцоог байгуулах үндсэн шаардлагад нийцэж  байгаа юм. Шинэ хуулийг боловсруулах нь нээлттэй хөгжлийг баримтлан, харилцан  ашигтай хамтдаа хөгжих стратегийг хэрэгжүүлж, дээд түвшин бүхий худалдаа,  хөрөнгө оруулалтыг чөлөөтэй болгох, бодлогуудыг хялбарчлахыг хэрэгжүүлж байгаа юм.“Гарч явах” болон “Зээлдэн оруулах” чиг хандлагыг баримтлан, зах зээлд  нэвтрэх боломжийг улам чөлөөтэй болгоно. Мөн гадаадын хөрөнгө оруулагчдад ил  тод, тогтвортой, хөрөнгө оруулалтын орчинг бий болгож, гадаадын хөрөнгө  оруулагчдын хууль ёсны эрх ашгийг баталгаажуулна. Гадаадын хөрөнгө оруулагчдыг  нөхцөл боломжоор хангаж, шударга өрсөлдөөний зах зээлийн орчныг бий болгохыг  баримтална хэмээн онцолжээ. Ренчинсоо

Их уншсан

холбоотой мэдээ