Бэлтгэл хурал хийв

2018-03-04 16:42:23
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

4-ний үдээс өмнө   Ардын Их Хурлын Танхимд XIII удаагаа сонгогдсон БХАТИХ-ын анхдугаар хурлаас   бэлтгэл хурал хийв. Уг хурлаас XIII удаагаа сонгогдсон БХАТИХ-ын анхдугаар   хурлын дарга нар болон ерөнхий нарийн бичгийн даргыг сонгож, XIII удаагаа   сонгогдсон БХАТИХ-ын анхдугаар хурлын хөтөлбөрийг батлав. XII удаагаа сонгогдсон   БХАТИХ-ын байнгын хорооны дарга Жан Дэжян хурлыг даргалав.

XIII   удаагаа сонгогдсон БХАТИХ-д нийтдээ 2980 төлөөлөгч оролцож байна. 4-ний бэлтгэл   хуралд, 2951 төлөөлөгч оролцож, 29 төлөөлөгч хуралд ирээгүй, оролцон хүний тоо   хуулийн тогтоолтой нийцсэн байна.

Бэлтгэл хурлаар сонгогдсон   их хурлын дарга нарт олон салбарын 190 төлөөлөгч багтаж, Ван Чэнь их хурлын   ерөнхий нарийн бичгийн дарга болжээ. 




Их уншсан

холбоотой мэдээ