Энх тайвны замаар эрс хэлбэрэлтгүй замнана

2018-03-05 11:59:42
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Энх тайвны  замаар эрс хэлбэрэлтгүй замнана

Хятадын ерөнхий сайд Ли Кэчян 5-нд тавьсан “Засгийн  газрын ажлын тайлан”-даа, бид энх тайван, хөгжлийн замаар эрс хэлбэрэлтгүй  замнаж, шинэ хэлбэрийн олон улсын харилцаа тогтоохыг дэмжинэ хэмээн  онцолжээ. 

Дэлхий нийтийн засаглалыг шинэчлэх ажилд идэвхтэй  оролцож, нээлттэй хэлбэрийн дэлхийн эдийн засгийг эрчтэй байгуулна. Их  гүрнүүдийн зохицуулалт, хамтын ажиллагааг ахиулж, эргэн тойрны хөрш орны  найрамдал, хамтын хөгжлийг гүнзгийрүүлнэ. Мөн хөгжиж буй орнуудтай эв санаа  нэгтэй хамтран ажиллана. Бө-Аогийн Азийн жил тутмын чуулга уулзалт, ШХАБ-ын дээд  хэмжээний уулзалт, Хятад-Африкийн хамтын ажиллагааны дээд уулзалт зэрэг дипломат  ажлуудыг сайтар зохион явуулна. Мөн олон улсын болон бүс нутгийн халуун цэгийн  асуудлыг зохицуулах талаар хариуцлагатай их гүрний үүргээ үргэлжлэн биелүүлэх  болно. Улс орнуудтай хамт, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц байгуулахын  төлөө уйгагүй хүчин зүтгэхэд Хятад улс бэлэн байна хэмээн  онцолжээ. 

       Ренчинсоо

Их уншсан

холбоотой мэдээ