​XIII сонгуулийн БХАТИХ-ын анхдугаар чуулган нээгдэв

2018-03-05 12:41:28
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

XIII сонгуулийн БХАТИХ-ын анхдугаар чуулган нээгдэв

ХОУР-гийн мэдээ: 5-ны үдээс өмнө Бээжин хотноо, XIII сонгуулийн БХАТИХ-ын анхдугаар чуулган нээгдэж, Ши Жиньпин зэрэг нам төрийн удирдагчид оролцов.


Энэ бол ХКН-ын XIX их хурлаас хойш Хятадын шинэ ээлжийн  дээд эрхт байгууллагын зохион байгуулсан анхны чуулган юм. Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян чуулганд хандан, өнгөрсөн таван жилийн засгийн газрын ажлыг тайлагнаж, энэ жилийн засгийн газрын ажилд санал санаачилга дэвшүүлжээ. Тэрээр: Энэ жилийн засгийн газрын ажлыг сайтар хийж, Ши Жиньпиний шинэ эриний Хятадын онцлогтой социалист эдийн засгийн үзэл санааг нямбай хэрэгжүүлж, хөгжлийн тэнцвэргүй, гүйцэд бус асуудлыг шийдвэрлэн, өөрчлөлт нээлтийн эрчийг нэмж, чинээлэг нийгмийг бүх талаар байгуулах шийдвэр зэрэг ажлуудыг сайтар зохицуулах хэрэгтэй. Иргэдийн анхаарал хандуулж буй, сэтгэл зовж буй асуудлуудыг нэг нэгээр нь шийдвэрлэж, нийгмийн шударга ёс, хүний бүх талын хөгжлийг дэмжиж, улс орон хөгжихийн хэрээр ардын амьдралыг жилээс жилд улам сайжруулна гэжээ. 

XIII сонгуулийн БХАТИХ-ын анхдугаар чуулган нээгдэв

Тус тайланд Хятадын эдийн засаг, нийгмийн хөгжлийн энэ жилийн гол зорилгыг дурдаж, есөн зүйлт санал санаачилга дэвшүүлжээ. 

XIII сонгуулийн БХАТИХ одоогоор 2980 төлөөлөгчтэй байна.  Сарантуяа


Их уншсан

холбоотой мэдээ