Шинэ эриний Хятадын дипломат харилцаа хүн төрөлхтний дэвшилтэт үйлсийг эерэг эрч хүчээр сэлбэнэ

2018-03-08 11:30:54
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Шинэ эриний Хятадын дипломат харилцаа хүн төрөлхтний дэвшилтэт үйлсийг эерэг эрч хүчээр сэлбэнэ

8-нд Бээжин хотноо Хятадын гадаад хэргийн  сайд Ван И: 2018 оны Хятадын дипломат харилцааны хөшиг нээгдэж, Шинэ эриний Хятадын дипломат харилцаа Хятад улсын хөгжилд улам сайн гадаад орчин хангахын зэрэгцээ хүн төрөлхтний дэвшилтэт үйлсийг улам их эерэг эрч хүчээр сэлбэх болно гэжээ.

8-нд XIII сонгуулийн БХАТИХ-ын анхдугаар чуулганы хэвлэлийн төвд гадаад хэргийн сайдын хэвлэлийн бага хурал болсон юм. 2018 оны  Хятадын гадаад харилцааны онцлогийн талаар ярихдаа Ван И дээрх үгээ хэлсэн юм.  

Шинэ эриний Хятадын дипломат харилцаа хүн төрөлхтний дэвшилтэт үйлсийг эерэг эрч хүчээр сэлбэнэ

Тэрээр: 2018 он бол намын XIX их хурлын үзэл санааг хэрэгжүүлэх анхны жил юм. Хятадын дипломат харилцаа Ши Жиньпиний шинэ эриний Хятадын онцлогтой социалист үзэл санааны удирдлагаар шинэ амжилт гаргаж, шинэ уур амьсгалтай болно хэмээн цохон тэмдэглэжээ.  

Тэрээр: Энэ оны Хятадын гадаад харилцааны гол онцлог үйл явдал 4 талаар өрнөх болно. Нэгд, 4-р сард Хайнань мужийн Бө-Аогийн Азын чуулга уулзалт болж, голдуу өөрчлөлт хийж нээлттэй байлгах гол сэдвийн эргэн тойронд өөрчлөлт хийж нээлттэй байлгаснаас хойших амжилттай туршлагыг дүгнэж, шинэ эринд өөрчлөлтийг гүнзгийрүүлэн, нээлттэй байдлыг өргөтгөх хэтийн төлөвийг ярилцах болно. Хоёрт, 6-р сард Чиндао хотод ШХАБ-ын удирдагчдын хурал болж, Шанхайн үзэл санааг хэрэгжүүлэх тухай ярилцах болно. Гуравт, 9-р сард Бээжинд Хятад, Африкийн хамтын ажиллагааны форум болж, нэг бүс нэг замын асуудлыг  ярилцаж, Хятад, Африкийн иж бүрэн стратегийн түншийн харилцааг шинэ эрч хүчээр сэлбэх болно. Дөрөвт, 12-р сард Шанхай хотод Хятадын олон улсын импортын яармаг болно гэжээ. 

Их уншсан

холбоотой мэдээ