Банк санхүүгийн салбарын нээлттэй байдлыг улам өргөжүүлнэ

2018-03-09 11:37:21
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Банк санхүүгийн салбарын нээлттэй байдлыг улам өргөжүүлнэ

9-нд XIII сонгуулийн БХАТИХ-ын анхдугаар чуулганы хэвлэлийн төвд "Банк санхүүгийн өөрчлөлт, хөгжил" сэдэвт хэвлэлийн бага хурал болж, Хятадын Төв банкны албаны хүн сэтгүүлчийн асуултад хариулахдаа: Хятадын банк санхүүгийн салбарын нээлттэй байдлыг улам өргөжүүлнэ гэжээ.

Хятад улс шинэ хөгжлийн үе шатанд орсон үед зах зээлд орох зөвшөөрлийн талаар гадаадад нээлттэй байх эрч хүчээ улам өргөтгөж, улам өндөр түвшинд хүргэнэ. Гадаадын байгууллага Хятадад банк санхүүгийн үйл ажиллагаа эрхлэхийг зөвшөөрөхөөс гадна, Хятадын банк санхүүгийн байгууллага ч дэлхийн олон оронд үйл ажиллагаа явуулж байна гэж Хятадын төв банк болох Хятадын ардын банкны ерөнхийлөгч Жөү Шяочуань үзсэн байна.

Банк санхүүгийн салбарын нээлттэй байдлыг улам өргөжүүлнэ

Жөү Шяочуань: Өнгөрсөн 5 жилд “Шанхай, Хонконгийн хөрөнгийн биржийг холбох”, “Шэньжэн Хонконгийн хөрөнгийн биржийг холбох”, “Хонконг эх газар хоорондын вакселийн зах зээлийг харилцан холбож хамтран ажиллах” зэрэг ажлыг хийсэн юм. Эдгээр нь бүгд банк санхүүгийн зах зээлээ гадаадад нээлттэй болгож байгаа хэрэг. Эдгээр нь мөн Хятад улсын валют худалдаалах талаар алхам хийснийг харуулж байна гэжээ. Иймэрхүү нээлттэй байдал үргэлжлэн эрчимжих болно гэж тэрээр төсөөлж байна.

Банк санхүүгийн салбарын нээлттэй байдлыг улам өргөжүүлнэ

Төв банкны дэд ерөнхийлөгч И Ган: Банк санхүүгийн зах зээлийг улам нээлттэй болгох нь хяналтыг сулруулж байна гэж үзэж болохгүй. Гадаадын банк санхүүгийн байгууллагын зах зээлд орох зөвшөөрөл авах, ажил үйлс эрхлэх үед холбогдох хууль дүрмийн дагуу хяналт удирдлагад хамрагдах болно гэжээ.


Банк санхүүгийн хяналт удирдлагыг эрчимжүүлж, иж бүрэн хяналт удирдлагын механизмыг боловсронгуй болгох нь банк санхүүгийн эрсдэлээс үр ашигтай сэргийлж, банк санхүүгийн тогтвортой байдлыг үр ашигтай хамгаална хэмээн тэр үзэж байна.

Их уншсан

холбоотой мэдээ