"Том хотын архаг"-ыг арилгана
2018-03-10 20:38:01
10-нд Бээжин хотноо ХАУТЗЗ-ийн гишүүн, Орон сууц, хот хөдөөгийн бүтээн байгуулалтын яамны дэд сайд Хуан Янь: Хот тохижуулалтыг идэвхжүүлэн, “Том хотын архаг”-ыг арилгах үр ашигтай арга хэмжээ авч хэрэгжүүлэн, оршин суугчдын ахуй амьдралыг улам тохитой болгоно гэжээ.
Хуан Янь: Өөрчлөлт нээлтийн бодлого хэрэгжүүлсний 40 жилд, Хятад улс дэлхийн түүхэнд байгаагүй их цар хүрээтэй, өндөр хурдацтай хотжилтыг тууллаа. Өдгөө Хятадын хүн амын 57 хувь нь хотод амьдарч байна. 2020 он гэхэд энэ тоо 60 хувьд хүрнэ гэжээ.