Малчин гишүүний дэвшүүлсэн санал
УТЗЗ-ийн бүх Хятадын хорооны гишүүн Тин.Баатар бол ӨМӨЗО-ы Шилийнгол Аймгийн Авга хошууны Саруултуяа гацаанаас ирсэн малчин юм. XIII сонгуулийн УТЗЗ-ийн бүх Хятадын хороонд хөдөө аж ахуйн салбараас шинээр сонгогдсон гишүүний хувьд, тэр энэ удаад нутаг орныхоо өнгө төрхийг өөрчилж, мал аж ахуй эрхлэх бүсийн хөгжлийг ахиулан, Хятад, Монгол улсын харилцааг өргөжүүлэх талаар санал дэвшүүлсэн байна.
Тин.Баатарын нутаг Авга хошуу Монгол улстай хил залгадаг. Тэрээр нутгийнхаа малчдын өмнөөс "Авга хошууны хойд биеийн хил хязгаар бүсэд зам байгуулах" санал дэвшүүлэв. Тин.Баатар нутгийнхаа өөрчлөлтийн тухай хэлэхдээ: Мал аж ахуй эрхлэх бүсийн экологийн орчныг хамгаалахын төлөө, өөрийн хошууны бодит байдлын дагуу, "хонийг цөөлөн үхрийн тоо толгойг нэмэгдүүлэх" арга хэмжээ авч, малчдыг дайчлан махны чиглэлийн үхэр тэжээж, бүсчлэн хариулж болох юм. Ингэвэл сая тал нутгийг хамгаалан, экологийг шат дараатай сэргээж, малчдын орлогыг ихээр нэмэгдүүлээд зогсохгүй экологи, эдийн засгийн үр ашгийг зэрэг дээшлүүлж болох юм гэжээ.