2017 онд нийт 7 сая 362 мянган га талбайг ойжуулав

2018-03-11 16:06:47
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

11-нд, Хятадын ногоон   байгууламжийн хорооны албанаас нийтэлсэн "2017 оны Хятадын нутаг дэвсгэрийн   ногоон байгууламжийн тухай албан мэдээ"-нээс үзвэл, Хятадын  ногоон   байгууламжийн ажил үйлс шинэ амжилтад хүрч, 2017 онд нийт 7 сая 362 мянган га   талбайд мод тарьж, 8 сая 302 мянган га талбайн ойг арчилсан байна.    
Албан мэдээнд тэмдэглэснээр, 2017 онд нийт иргэдээрээ мод тарих ажилд   идэвхтэй оролцож, орон нутагт төрөл бүрийн, баялаг агуулга бүхий сайн дурын мод   тарих үйл ажиллагаа зохиосон. Орон нутгийн ногоон байгууламжийг түргэтгэх ажил   өргөн цар хүрээнд явагдаж, нийт ард иргэдээрээ оролцох үйл ажиллагаа бий   болгожээ.
Мөн ойн экологийг хамгаалах төсөл тогтвортой хэрэгжиж   эхэлсэн. Бээжин, Тяньжиний элсэн шуургыг засах төсөл хэрэгжүүлснээр нийт 185   мянган га газрыг ойжуулж, 7000 га талбай элсийг тогтворжуулсан   байна.
2017 онд, хөдөө орон нутгийн ногоон байгууламжийн бүтээн   байгуулалтыг түргэсгэж, орон нутгийн ногоон байгууламжийн түвшин улам нэмэгдэж,   хөдөө орон нутгийн оршин суугчдын амьдрах орчныг өөрчилжээ. Элсийг тогворжуулах   ажлыг эрчтэй хийснээр 2 сая 213 мянган га талбайд цөлжилтийн асуудлыг шийдэж   чадсан байна.


Н.Пүрэвжав

Их уншсан

холбоотой мэдээ