Төрийн удирдагчид хэсэг төлөөлөгчдийн хянан хэлэлцүүлэгт оролцов
10-нд ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн Төв Зөвлөлийн дарга Ши Жиньпин, ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын гишүүн, Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян, ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын гишүүн Ли Жаньшү, ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын гишүүн, Төвийн Сахилга Бат Шалгах Хорооны нарийн бичгийн дарга Жао Лэжи нар XIII сонгуулийн БХАТИХ-ын анхдугаар хурлын хэсэг төлөөлөгчдийн хянан хэлэлцүүлэгт оролцов.
Ши Жиньпин Чүнчиний төлөөлөгчдийн хянан хэлэлцүүлэгт оролцов. Хуралд, Ши Жиньпин цохон тэмдэглэхдээ: Хятадын онцлогтой социализмын том барилгыг дөрвөн багана найман тулгуураар тулах шаардлагатай. Нам бол түүнийг туулан гарсан ерөнхий араг яс, намын төв хороо бол гол тулгуур юм. Суурь нь маш чухал, суурь бат бэх биш бол хөдөлж найгах болно. Анхан шат нь намын салбар байгууллага юм. Дээр байгаа мянган ширхэг утас, дор байгаа ганц ширхэг зүү бүгд бат бэх үндэс суурийг бүрдүүлэх ёстой. Улс төрийн ёс зүй бол бүх нийгмийн ёс зүйн байгуулалтын луужин юм гэжээ.
Ли Кэчян Ниншягийн төлөөлөгчдийн хянан хэлэлцүүлэгт оролцов. Төлөөлөгчдийн хэлсэн үгийг сонссоны дараа, Ли Кэчян хэлэхдээ: Ардын дээд шүүх, прокурорын ажлын тайланг бүрмөсөн сайшааж байна гэжээ. Тэрээр: Ниншя бол баруун биеийн үндэстнүүд төвлөрсөн бүс юм. Иймээс ардын амьжиргааг баталгаажуулан сайжруулахыг хичээж, ядуурлаас ангижруулахыг дайчлан биелүүлэх талаар баттай амжилт гаргаж, экологийн хамгаалалтын эрч хүчээ нэмэгдүүлэн, зам харилцаа зэрэг дэд бүтэц, анхан шатны соёлын дэд бүтцийн нөхцөлийг улсаас дэмжин сайжруулж, "интернэт+" эмчилгээ, боловсрол зэргийг идэвхтэй хөгжүүлж, үндэстнүүдийн ард түмний амьдралыг улам сайжруулах хэрэгтэй гэжээ.
Ли Жаньшү Юньнаний төлөөлөгчдийн хянан хэлэлцүүлэгт, Жао Лэжи Түвдийн төлөөлөгчдийн хянан хэлэлцүүлэгт оролцов.